![](/uploads/202401/news/thumb/45cca135bdf251dc1f57f589efef6921_x3.jpg)
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны нэгдүгээр сарын 17-21-ний өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо жил бүр зохиогддог дэлхийн Хүнс, хөдөө аж ахуйн сайд нарын түвшний “2024 оны Хүнс, хөдөө аж ахуйн даян дэлхийн чуулга” уулзалтад оролцож байна.
Айлчлалын эхний өдөр буюу нэгдүгээр сарын 18-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг Бүгд Найрамдах Аргентин Улс (БНАУ)-ын Хөдөө аж ахуй, мал аж ахуй, загас агнуурын сайд ноён Фернандо Вилелла тэргүүтэй төлөөлөгчдтэй хоёр талт уулзалт хийв.
Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууныг ойрын хугацаанд БНАУ-д ажлын айлчлал хийх, мал, амьтны эрүүл мэнд, мөшгих тогтолцоо, бүртгэлжүүлэлт, хамгаалалттай аж ахуй, эрүүл бүс, хүнсний үйлдвэрлэл болон инноваци, судалгааны хамтын ажиллагааг бий болгох чиглэлээр санал солилцож, хамтран ажиллахаар болов.
Мөн төлөөлөгчид ХБНГУ-ын Холбооны хүнс, хөдөө аж ахуйн сайд ноён Жем Оздемир, Холбооны парламентаас томилогдсон тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Силвиа Бендер тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулав.
Хоёр улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 2024 оны тавдугаар сард Төрийн нарийн бичгийн дарга Силвиа Бендер тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийхээр төлөвлөгдөж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдын айлчлал үргэлжилж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд ХБНГУ-д ажиллаж байна | ||
Үзсэн: 887 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.