Шууд Chart

Өнөөдрөөс автобус шинэ чиглэлээр иргэдэд үйлчилж байна

2024-01-20 09:57:59

Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцалыг арилгахаар шинээр төлөвлөлт гаргасан. Өнөөдрөөс дараах шинэ чиглэлээр иргэдэд үйлчилж байна. 

Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчих юм.

Тус зургаан уртын чиглэлийг холбосон найман тойрог чиглэлд 92 автобус, бусад гудамж замуудаар үйлчлэх богино эргэлтийн 40 чиглэлд 494 автобус үйлчилгээнд гарна.

Түүнчлэн хот орчмын 15 чиглэлд 89 автобус явах бол их багтаамжийн автобус явах боломжгүй буюу хотын захын хорооллуудын таван чиглэлд 25 дунд багтаамжийн автобус явж, нийт 74 чиглэлд 1075 автобусаар иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна.

Эдгээр чиглэлийн төлөвлөлт нь бүгд хоорондоо огтлолцож байгаагаараа онцлогтой юм.

Богино эргэлтийг хэрэгжүүлснээр 11-13 км цаг байсан нийтийн тээврийн автобусны ашиглалтын хурд 18-20 км цаг болж, 25 орчим хувиар нэмэгдэх юм.

Түүнчлэн чиглэлийн эргэлтийн хугацаа дунджаар 100 минут байгааг 70 минут болгон багасгахаар төлөвлөсөн. Зорчигчдын дамжин суух давтамж нэмэгдэх хэдий ч зорчиход зарцуулах хугацааг 10-30 хувиар буурах тооцоог гаргаад байна. 

Нийтийн тээврийн шинэ зургаан чиглэл:

  • М1 чиглэл нь Таван шар-Офицеруудын ордон хүртэлх чиглэлд 75 автобус, ойролцоогоор 2-3 минутын давтамжтайгаар нийтийн тээвэрт үйлчилнэ. Эдгээр автобус өөр чиглэлд явахгүй. Эхний автобус ирэхэд араас нь дараагийн автобус 1-2 минут, цаад тал нь гурван минутын давтамжтайгаар зорчигчдоо хүлээж авна.
  • М2 чиглэл нь Зунжин худалдааны төвөөс урагш явсаар Сүхбаатарын талбайн зогсоол дээр очно. Улаанбаатарын төв талбайн автобусны зогсоолд баруун талаар тойрч ирээд Соёлын төв өргөөний хажуугаар явсаар зогсоол дээр хүмүүсээ буулгаж, баруун талын гарцаар гараад ордон тойроод хойш явна.
  • М3 чиглэл нь Нисэх-Сүхбаатарын талбайн урд талын уулзвар болох Төв шуудангийн уулзвараар нэвтрээд 20 метр яваад баруун гар тийшээ эргэнэ. Мөн адил машины зогсоол байгаа хэсэг дээр автобусны буудал төлөвлөж байна.
  • М4 чиглэл нь Шар хадыг хорооллын эцэстэй холбосон хойд тойруугаар явах чиглэл. Мөн ялгаагүй М2 чиглэлтэй огтлолцоно.
  • M5 чиглэл нь Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс Дотоод хэргийн их сургуулийн урдуур явсаар Чулуун овоогоор тойрч урагш Нарны зам руу орно. Улмаар Гермес центр ороод буцаад явна.
  • М6 чиглэл нь шинэ зуун айл буюу Дүнжингараваас зүүн тийшээ байгуулагдаж байгаа Шинэ зуун айл Монгол тэмүүлэл, 130 дугаар сургуулийн орчимд эцсийн буудлыг нь төлөвлөсөн. Энэ нь Баянмонголын гудамжаар яваад Энхтайваны гүүрэн доогуур ороод ТЭЦ3-ийн автобусны эцсийн буудал дээр очдог. 


Өнөөдрөөс автобус шинэ чиглэлээр иргэдэд үйлчилж байна   
Үзсэн: 4840 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 19:02
Hotiin zahaas tsaashaa yvdag avtusnuudaa butsaagaad ulaan ongotei avtusaar solij bolku yu nomor gazar bhgu il bolhoor paartai avtus yvdag bsin uug ni odoo bur hurgugchin suuj bga ym shig l huiten bhin ma
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 00:25
Энэ балай зүйлээ больж үз Өнөөдөр Хархорин явлаа. Хуучин Хархорин ороод ирэхдээ түгжрээд 6цаг явдаг бсан бол 9 цаг явж ирлээ. Мөн автобус нь хүн нь дүүрэн автобусандаа багтахгүй өчнөөн хүн үлдээд цөөн автобус явж бна. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр юм болж бна даа Хуучин чиглэлээр явуул нэг бол автобусаа ойр ойрхон явуулж зөвхөн 1р эгнээгээрээ автобусаа явуул гэр хороололоос хотын төв хичээлд явдаг хүүхдүүд хэцүүдэх юм бна Өвлийн хүйтэнд олон дамжина автобус нь ирэхгүй хичээл хоцроод очихоор тэр өдөр нь тасаар авна багшийнх нь цалинг хасна энэ байж болох уу
Зочин [127.0.0.xxx] 2024-01-20 23:54
araichdee neereee umnuhuus ni dorduulaad xaychihaj baigaagaa medej baigaa ch yumuu xar xvitneer ingechiheer yund suuj xaashaa ywahaa medehgvi bgaa xvmvvs hulduj vxex geed l zogsooliin ard naasan jijigheen bicgiig ni unshchih geed vzeltseed bjinshte ydahad chono boroonoor gehcheer taxi ni xvrtel km 2k bolson geed baij baih yum ulam l amidrax argagvi bolj bnadaa nre
Зочин [127.0.0.xxx] 2024-01-20 20:58
Bvr neg ymar c medleg bolowsrolgvi udirdlagiin academy togsood orood irtsen gvzeetei sewsnuud ystoi heleh c muu vg oldohgvi yum huuchin chiglel dre autobusniihaa toog nemehed l boloh bus uu yhaaraa bvr malaas dor tarhitai bj chaddag bnaa ystoi amidrah bolomj olgohgvinee tatwar shimtgel ni ulam nemegdeed heregleenii urtug ulam usuj bvr tuwugtei bdaltai bolchloo ene ulsad ingej zvderhees nre oor ulsad tsagaachilbal ydaad hvvhed maani ervvl hvn bolj oshiimdaa nre. Bvr nree toruulsen etseg ehtei ni hamt delbelchihmeer ergvv golognuud
Зочин [127.0.0.xxx] 2024-01-20 20:29
Буцаад хэвэнд нь орууляа

Бидэнтэй нэгдээрэй