Шууд Chart

Иргэдийн саналаар нийтийн тээврийн 4 чиглэлд өөрчлөлт орууллаа

2024-01-21 09:28:22

Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцалыг арилгахаар боловсруулсан шинэ 74 чиглэлд 1075 автобус өнөөдрөөс үйлчилгээнд гарсан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Тээврийн цагдаагийн албаны 386 алба хаагч, 191 цэг дээр замын хөдөлгөөний зохицуулалт хийлээ. Мөн хамгийн их ачаалал авч буй М:1 “5 шар – Офицеруудын ордон”, М:3 “Архивын ерөнхий газар-120 мянгат-Сүхбаатарын талбай” чиглэлд 152 албан хаагч ажиллаж байна. Тус маршрутын шинэчлэлтийг чиглэлийн давхцалыг бууруулах, автобусны ашиглалтын хурдыг нэмэгдүүлэх, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг багасгах зорилгоор төлөвлөсөн юм.

Нийтийн тээврийн маршрутын шинэчлэлтэй холбоотой гарсан асуудлаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ш.Оюумаа нар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг:

-Нийтийн тээврийн менежментийг сайжруулах хүрээнд автобусны хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна маршрутын давхцалыг арилгахаар олон жилийн турш дадал болсон чиглэлүүдийг өөрчилж байгаа тул иргэд ихээхэн бухимдаж байна. Хувийн аж ахуйн нэгжүүдэд нийтийн тээврийн татаасыг машин цагаар тооцож олгодог болсноос хойш маршрутын давхцал нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, зам дээр автобус нь гараад зогсож л байвал хүн тээвэрлэж байгаа эсэхээс үл хамааран татаас авч байгаа тул нийтийн тээврийн хүртээмжийг маршрут төлөвлөлт талаасаа анхаарахаа больсон байгаа юм. Энэ буруу зохицуулалтыг өөрчилж, маршрут төлөвлөлтийг зөв хийхээр зорьсон. Төвийн магистрал замуудаар зургаан гол чиглэлийн төлөвлөлийг хийсэн бөгөөд бусад чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслүүд уг зургаан чиглэлтэй огтлолцож, богино эргэлтээр дамжин суух нөхцөлийг бүрдүүлсэн. Дамжин суух бололцоог бүрдүүлэх үүднээс Сүхбаатарын талбайн урд автобусны буудал нээсэн. Улаанбаатар хотын замын нөхцөл байдлыг харахад автобус эргэх уулзвар бараг байхгүй. Хуучны автобусны зогсоол, депо, цахилгаан троллейбус явж байсан шугамуудыг хувьчлах нэрээр хувийн байгууллагуудад алдчихсан байна. Тиймээс автобус эргэх бололцоотой цэгүүдийг төлөвлөж, буцаж эргэх буюу богинын холбоосоор холбож, зорчилтыг удаахгүй буюу дараагийн цэг рүү хурдан хүрэх боломжийг бүрдүүлж байгаа. Бид замын нөхцөл байдалдаа тулгуурлаж төлөвлөлт хийхээс өөр аргагүй. Шинэчилсэн маршрутын мэдээллийг сарын өмнөөс олон нийтэд мэдээлж эхэлсэн. Гэвч мэдээллийн хүртээмж муу байснаас үүдэн өнөөдрийн нөхцөл байдал бий боллоо. Мөн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй өдөр болон баяр ёслолын бэлтгэл ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөний эрчим нэмэгдсэн үед шинэ маршрут хэрэгжиж эхэлсэн нь ч нөлөөлж байгаа. Тиймээс ойрын хугацаанд маршрут төлөвлөлттэй холбоотой алдаа дутагдлуудаа залруулан, автобусны буудлууд дээр байрлуулсан чиглэлийн мэдээллийг илүү ойлгомжтой байдлаар шинэчлэн, аппликейшний хөгжүүлэлтээ сайжруулах болно гэв.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ш.Оюумаа:

-Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэдийн зорчилтод зарцуулж байгаа хугацаа хуучин маршрутаар 100 минут байсан. Шинэчилсэн маршрутаар нэг зорчилтод зарцуулах хугацааг 70 минут байхаар төлөвлөсөн. Өмнө нь хотын нэг захаас төвөөрөө дамжин, нөгөө захдаа хүрдэг байсныг өөрчилж, хотын гол магистрал замын нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэн, хотын захаас богино эргэлтээр үйлчлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа. Төвдөө түгжрээд, хотын захдаа автобус нь хүлээгддэг байдлыг арилгаж, чиглэлийн давхцалыг бууруулах зохицуулалт юм. Тухайлбал, Шадивлан, Санзай, Шарга морьт буюу зуслангийн бүсээс ирж буй автобусыг “Зунжин” худалдааны төвийн буудлаас буцаж эргүүлж байгаа. Бид маршрут шинэчлэлтэй холбоотой мэдээллээ ойлгомжтой, хүртээмжтэй хүргэхэд анхаарах болно гэлээ.

Мөн иргэд, аж ахуйн нэгжүүдийн санал дээр үндэслэн дөрвөн чиглэлийн маршрут шинэчлэлтэд тодотгол хийн, өөрчлөлт оруулаад байна. Тодруулбал,

  • М:4 “Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шар хад” чиглэлийг “Цамбагарав-Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шар хад”,
  • Ү:5 “Тоосгоны үйлдвэр-Сансарын тойрог-ХӨСҮТ” чиглэлийг “Тоосгоны үйлдвэр-Чингис зочид буудал-Зүүн 4 зам-ХӨСҮТ”,
  • Ү:9 “Нисэхийн шинэ эцэс-Яармагийн эцэс” чиглэлийг “Нисэх-Сонсголон-5 шар”
  • Ү:10 “Нисэх-ТЭЦ 4 - 3-р эмнэлэг” чиглэлийг “Яармагийн эцэс-ТЭЦ 4 – 3-р эмнэлэг” болгон өөрчилжээ.

Нийтийн тээврийн маршрутын шинэчлэлийг хийхдээ иргэдийн дамжин суух цэг хаана огтлолцож буйг тодорхойлон, богино эргэлтийн дамжин суух чиглэлийг боловсруулжээ. Иргэд автобусанд сууж, буухдаа картаа уншуулбал цахим төлбөрийн датагаар бодит мэдээллийг цуглуулж, маршрут шинэчлэлтээ илүү сайжруулах боломжтойг албаныхан онцолж байлаа.

Мөн иргэд www.iMap.mn цахим сайт болон гар утасны аппликейшнээр нэвтэрч, автобусны чиглэлийн мэдээллийг харах, зорчих, дамжин суух, очих цэгээ тооцоолох боломжтой юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

Иргэдийн саналаар нийтийн тээврийн 4 чиглэлд өөрчлөлт орууллаа  
Үзсэн: 6208 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-01-26 16:07
Хороолол чиглэлийг зүгээр явуулаач ээ. Бантан хутгасан эргүү юмнууд
Зочин [127.0.0.xxx] 2024-01-23 13:32
М:4 чиглэл хороололоос ирэх гээд бөөн түгжирээ үүсээд орой шар хад руу явах унаа бхгүй нэг талдаа гарчихдаг. тэгж бхад юун цаашаагаа цамбагарав болгоод хаячихваа. бүүр ирэхгүй юм бналдаа.шар хаднаас 100 айл хүртэл явуулаад,100 айлаасаа эргүүлээд шар хад буцагаад. 100 айлаасаа цаашаа цамбагарав хүртэл явдаг болговол яасан юм бэ.
Зочин [127.0.0.xxx] 2024-01-22 16:14
иргэдийн санал гэж юугаа хуцаад байгаан бэ төлөгнийхөө судалгаагүй тулгалтаа хэлээд байгаа юмуу
Зочин [127.0.0.xxx] 2024-01-22 11:26
наад маршруутаа бас тэр нямгүлгээ аваад зайл сдуу
Зочин [127.0.0.xxx] 2024-01-22 11:24
зайл хар ацнуудаа
Зочин [127.0.0.xxx] 2024-01-22 00:23
Хуучнаараа явуулаачээ
Зочин [127.0.0.xxx] 2024-01-22 00:14
Хуучнаар нь явуулаачээ
Зочин [127.0.0.xxx] 2024-01-22 00:14
Хуучнаар нь явуулаачээ
zz [127.0.0.xxx] 2024-01-21 23:25
er ni zov sh dee
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 22:51
Huuchinaara yvuul ergvvtsen novshnuudaa. Uursduu busand suugaad yvdaggui blhoor ymr hetsvv bgag medehgvu sh de. Gants suugaad ochidog bsn ajil deer ee 2,3n udaa damjij ochimoorgvi bn. Deer ni surguuli ehellee hvvhdvvdee tgj 2,3n udaa damjuulj suulgaj zovoomoorgvi bna ergvvttsen tulugnvvde
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 22:20
Ажлын өдрүүдэд Нисэх 7.н автобус Ажилчдын соёлын ордоны буудал дээр өглөөний 6 цагт ирдэг. Маргааш яах болоо.
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 22:14
Ажлын 5.н өдөр Нисэх-7 үүрээр 5.30.с явдаг байсан. Маргааш өглөө ямар дугаартай автобус явах вэ?
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 21:45
Энэ Улаанбаатар хотод болж бүтэж байсан юм нь автобусны чиглэлүүд байсан. Одоо тэр байхгүй боллоо.
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 21:43
Хотын төвд автобус олдохгүй, хотын захад богино зайд хов хоосон эргэлдсэн бөөн автобуснууд. Үнэн бүтэхгүй юм хийжээ.
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 21:42
Huuchinaarai yvuulaachee
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 21:37
Нямбаатар гэж шунал чинь юу хийгээд балайраад бгаа юм бээ
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 21:36
Хуучин маршрутаараа явуулаачээ
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 21:35
Баян хошууны хойгуураа 6 чиглэл явдаг байсан одоо ганцхан чиглэл явж байна Энэ яаж бодохоороо ингэдэгбайнаа
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 21:35
Telweez bayanhoshuu chegleld 1 awtuus bna huuchen 5 chegleld baihad hvvhdvvd suuj bagtahgvi baisan odoo bol bvr arail bna huuchen chegllvvdeen butsaad tawnuu
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 21:33
Баянхошууны хойгуур явж байгаа чиглэл ганцхан явж хүлээгдэж ирсэн автобусандаа багтахгүй юу вэ өдөржин зогсоод арай арай Ү14 гээд ганцхан чиглэл яаж хувиарлаад бгаа юм бэ
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 21:27
МАН намын малнууд 8 жил дампуурууллаа
Хо [127.0.0.xxx] 2024-01-21 21:01
Хуучнаараа таг зогсож, арчаагүй амьдрахдаа таарсан малнууд
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 20:45
Хуучин маршрутаараа яваад дээр нэмэлт автобус гаргах хэрэгтэй
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 20:45
Хуучин хэвээр нь явуулаачээ. Нийтийн тээврийн газарт тээврийн мэргэжлийн хүмүүс байна уу. Автобусаар явдаггүй хүмүүс л ийм шийдвэр гаргаж туршилт явуулж байна даа. Дахин дахин хэлье. Бүх чиглэлээ хуучнаар нь автобусны тоогоо нэмээд, 1р эгнээгээ сайн чөлөөлөх хэрэгтэй
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 20:45
Хуучин хэвээр нь явуулаачээ. Автобусаар явдаггүй хүмүүс л ийм шийдвэр гаргаж туршилт явуулж байна даа. Дахин дахин хэлье. Бүх чиглэлээ хуучнаар нь автобусны тоогоо нэмээд, 1р эгнээгээ сайн чөлөөлөх хэрэгтэй хуучин маршрутаараа явуулаарай
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 20:27
Er ni bol huuchin chigleluud nileed onovchtoi chiregdel bagatai bolood bsan shu.Nyambaatariin ard irgedeesee yaaj mongo tatahuu gesen bodloos garsan onovchgui ajil boljee ard irged tegj dugnej buhimdaj bna
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 20:24
Deer ni tov gol shugamiin avtobus oqitser 5 sharing tom bagtaamjtai olon toonii avtobus yavuulah heregtei
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 20:23
Bogino research hii hungui davhij hii shathuun Zartsuulaad bgam bishuu.zarim bogino resiin avtobusand suuh hungui odoo enuuhneer ergene gej jolooch ni heleed tegeheer ni suuh hungui hooson yavaad ogch bna lee sh de.ene bol shatahuunii ur ashiggui zardal garch bna gesen ug sh de edgeer onovchgui chigleluudee shalgaj togtoogooch
12 [127.0.0.xxx] 2024-01-21 19:43
Хуучин хэвээр нь явуулаачээ. Нийтийн тээврийн газарт тээврийн мэргэжлийн хүмүүс байна уу. Автобусаар явдаггүй хүмүүс л ийм шийдвэр гаргаж туршилт явуулж байна даа. Дахин дахин хэлье. Бүх чиглэлээ хуучнаар нь автобусны тоогоо нэмээд, 1р эгнээгээ сайн чөлөөлөх хэрэгтэй
Соко [127.0.0.xxx] 2024-01-21 19:35
Хуучин хэвээрээ явуулжээ Нямбаатар аа .Ард иргэд бодоогүй яасан хэцүү төр вэ ард иргэд хэд цаг автус хүлээж зогсож байна янз бүр үр хүүхэд минь ямар нэг асуудал гарвал чи хариуцлага хүлээх юм уу Нямбаатар хуучин явуул
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 19:25
54; 76 чиглэлийг яагаад бхгүй болгочихов оо. Баянхошуун чиглэлд гэртэй ТЭЦ-3 д ажилладаг хүмүүсийг хохироож бна. Бас архиваас шууд 3; 4 хороололд шууд 30 минутанд хүрдэг бсан юмсан. Яармар чиглэлд ажилтай хүмүүс цэцэрлэгээс хүүхдээ авах гэж ажлаасаа эрт гарах эсвэл 8-9 цагт очиж авах болох нь
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 18:53
Butsaaj hewend ni oruul
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 18:52
Achaalal ihtei chigleldee awtabus nemeed ogoo hoorondoh zaig ni bagasgaad og gsn bolohoos bish utgaar samaraad og gej hen helsen ym be
зочин [127.0.0.xxx] 2024-01-21 18:33
Ард түмний саналыг хүндэтгэнэ үү баруун салаанаас зайсан хүрч ажилдаа ирж буцдаг бсан одоо хэд дамжиж бна хорооллоос оргил рашаанд бас ажилтай гэр бүл хэд дамжих бэ .Хүлээж бгаад ч гэсэн 1-2 дамжаад хүрдэг бсан газар одоо арай биш ээ наад чиглэл рүүгээ өөрсдөө явж хүрэх газраа хүрч чадахна уу үз бод битгий албаны машины цонхоор амьдралыг хар да Эрхэм дарга нараа
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 16:25
дэнжийн 1000с бөмбөгөр ард кино театр орох автобус алга явуулж өгнө үү Бөмбөгөрөөс дэнжийн 1000 чиглэл байгаа юу сургуулийн хүүхдүүдээ яаж явуулах юм бэ
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 16:10
Толгойт нарангийн голд амьдардаг хүүхдүүд яаж явах вэ 10 дугаар хороолол хүртэл яваад тэгээд түүнээсээ бүх чиглэлд явахөл саадгүй байсан юмыг ийм хачин болгочих юм энд байдаг айлууд ард иргэд хүний тооноос гарчихсан юм уу
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 15:35
Хороололд амьдардаг хүүхэд дотоод хэргийн сургуульд сурдаг хичээлдээ яаж амжиж очих вэ одоо 6:30д гэрээсээ гараад заримдаа амждаггүй шүү
Batmunkh Lkhagva [127.0.0.xxx] 2024-01-21 15:26
Баруун салаа - Халдвартын 41-р маршрутыг хэвээр явуулаад өгөөч ээ
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 14:47
32б, 65, 10 чиглэлүүдийг явуулаачээ
Иргэн [127.0.0.xxx] 2024-01-21 14:39
Ч-73:ЗУНЖИН-ТЭЦ4 ЧИГЛЭЛИЙГ БУЦААЖ ХЭВЭНД НЬ ОРУУЛ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Иргэн [127.0.0.xxx] 2024-01-21 14:37
ЕР НЬ ИРГЭДИЙН САНАЛААР ГЭЖ ХУДАЛ ЯРИХАА БОЛЬНО УУ, ИРГЭД ХЭЗЭЭ Ч МАРШРУТ ӨӨРЧЛӨӨТӨХ ГЭЖ ШААРДААГҮЙ ШӨӨӨӨӨ,2 ДАРГАНЦАР АА,ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БНА ,АРД ИРГЭДИЙГ ЮУ Ч МЭДЭХГҮЙ ТЭНЭГ ГЭЖ ҮЗЭЖ БГАА БОЛ АНДУУРЧ БНА.
Иргэн [127.0.0.xxx] 2024-01-21 14:31
Яагаад ингээд чив чимээгүй байгаад байгааг ойлгохгүй бна.Ч-73:ТЭЦ4 ЧИГЛЭЛИЙГ ХЭВЭНД НЬ ОРУУЛААЧ ЭЭЭЭЭЭ,!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Иргэн [127.0.0.xxx] 2024-01-21 14:28
Энэ Оумаа,Сайнзориг гэх 2хүнийг хүний эрх эрх чөлөөг ямар ч бодлогогүй зөвхөн дарга нарынхаа хүсэл сонирхолд нийцүүлж ийм шийдвэр гаргаж бгаа нь шууд ил бна . Хүмүүс ээ иргэд ээ бид арай дэндүү байгаа юм биш үү?
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 14:22
Яачихсан хөлдүү төмснүүд вэ? Дүн өвлийн хүйтэнд туршилт хийгээд л манайд хүнээ гэсэн сэтгэлтэй хүн байхгүй хар амиа бодогсод дарга нэртэй хөгшин глюкознууд дарганцарууд гээд ямарч ажлын туршлагагүй худлаа гадаад дотоод сургууль ярьсан нусан чавхнуудаа юу ч хийж чадахгүй огцорцгоо хөгжсөн Япон чадахгүй бол сардаа ч хэд хэд огцордог та нар бол юу ч биш шүү
Иргэн [127.0.0.xxx] 2024-01-21 14:21
Ч-73: ЗУНЖИН-ТЭЦ4 ЧИГЛЭЛИИГ БУЦААЖ ХЭВЭНД НЬ ОРУУЛ...!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Иргэн [127.0.0.xxx] 2024-01-21 14:19
Ч-73:ЗУНЖИН-ТЭЦ4 ЧИГЛЭЛИЙГ БУЦААЖ ХЭВЭНД НЬ ОРУУЛ .ЭНХЖИН ТӨВ ОРЧИМД ОЛОН АЙЛ АМЬДАРДАГ ЮМ ШҮҮ,ЗЭЛҮҮД ХОЛ ГЭЖ ҮЗЭЭД БНА УУ? ҮГҮЙ ШҮҮ АМЬДРАЛААС ТАСАРСАН ШИЙДВЭРЭЭ ЗОГСОО!!!!!!!!!!.ЭНД ОЛН ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИГДСӨН БНА,
Иргэн [127.0.0.xxx] 2024-01-21 14:13
Ч-73:ЗУНЖИН-ТЭЦ 4 ЧИГЛЭЛИЙГ БУЦААЖ ХЭВЭНД НЬ ОРУУЛ,!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 14:13
120 офицерийн чиглэлд ядаж 1 чиглэлийн автобус явуулаачээ 2ч автобус байсныг бүр байхгүй болгоод хаячхын
Иргэн [127.0.0.xxx] 2024-01-21 14:11
Ч:73 ЗУНЖИН -ТЭЦ 4 ЧИГЛЭЛИЙГ БУЦААЖ ХЭВЭНД НЬ ОРУУЛ, ЭНЭ ЭНХЖИН ХУДАЛДААНЫ ТӨВӨӨС ОЛОН,ХҮҮХЭД, ХҮМҮҮС ХӨЛ ЗАЛГАДАГ,БУЦААЖ ХЭВЭНД НЬ ОРУУЛ. ЭНД ОЛОН АЙЛ ӨРХ АМЬДАРДАГ ЮМ ШҮҮ,ЭЗГҮЙ ЗЭЛҮҮД ГЭЭД ОЙЛГЦОН УУ??? ТА НАР ,ТЭР ЕРӨНХИЙЛӨГЧ НЭРТЭЙ ЮМ РУУ ЧИНЬ ОРООД ХОШУУ ӨРГӨЧИХӨЖ ДӨНГӨНӨ ШҮҮ. АРД ТҮМНИЙ АМЬДРАЛААР ТОГЛОХ ЭРХ БАЙХГҮЙ ШҮҮ ТА НАР.
Buhimdagch [127.0.0.xxx] 2024-01-21 13:31
Ойлгомжтой хүнд хүртээлтэй юм нэг ч алга малнуудаа. Өөрсдөө ч наад цаасаа хараад ойлгохгүй,стандарт бус,ямарч хэрэгцээгүй юманд мөнгө цаг үрхээс цаашгүй хийцгүүрэгчид. Хаана аль чиглэл автобус дутагдалтай,цөөн байгааг нь нэмээд шийдэж өгөөчээ.хар хүйтэнд бага нялх амьтан автобусгүй хөлдөх гэж байхад урсгал сөрж,угаасан мөнгөөрөө цатгалдаж байгаа хөгийн новшнууд
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 13:10
57g hewend ni ywuul oyutnuudiin ihenh ni ywdg busshd
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 13:09
21ees muis ywdg chiglelee nemmeer bn ywah gnts ch bus alga
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 12:37
21 a b yavuulaachee huuhed 3 buudal alhah surguuli gertee ichih bolchihood baina
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 11:56
Дарь эхийн шинэ эцэс руу автобусаа явуулаачээ тэндхийн ард иргэд юнд суух вэ
Дооний [127.0.0.xxx] 2024-01-21 11:50
Хагас сайн өдөр 1 автобусаар түгжрэлээс шалтгаалж1-1,5 цаг явдаг газар луугаа хүрэхийн тулд 4 цаг 30 минут зарцууллаа Автобус хүлээсэн,багталгүй үлдсэн,явган алхаж дамжин суусан Энэ тэгээд дэвшил үү?ухралт уу? Даарлаа,стресстлээ ,ядарлаа
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 11:36
Yuuuu hiigd bgnbeeee ene odo tugjrel ulam nemnu ghs buurku bga bgaar oorchildg blhs neg odriin dotr samnad haychhy yuuch helhew iiiim nowshiin malnuud
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 11:18
Нисэх -муби Яармаг- МУбис чиглэлээ нээ энэ хол хүмүүсээ яаа гээвээ
Уншигч [127.0.0.xxx] 2024-01-21 10:51
Хотын хүнээр биш хөдөөний хүнээр удирдуулах ийм л бна даа! Энэ улсыг самарч бнаа
Уншигч [127.0.0.xxx] 2024-01-21 10:48
Яагаад ийм чадваргүй мэргэжлийн бус хүмүүсээр хийлгэдэг юм бэ??? Хагас сайнд бөөн төөрсөн хүмүүс бсан, маргааш 1 дэхэд бөөн юм болно доо!!! Энийгээ бага багаар алхам алхамаар хийж болдоггүй юм уу!!! Самарчих юм аа
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 10:37
Dandaa tsagdaa huchnii.Namiin huviin.huvisgaliin surguuli tugssen chadvargui uomnuud ta nar ard tumneer togloj.alran tsagiig n urehee boli.Huuchin shugam deeree Busaa nemeed.bogino ergelt heregtei holiin zaid neegeed boloo shde.Chadvargui har maluud 24 ond zailaasai.Hudleh burtee ih nayd.terbumaar n idne.Ard tumnee 500 kaar hurtel iluu tataj avahiig bodson maluud.Ideed uygaad uls mungegui bolson.Mungejuuleh.nogooni aldagdalaa nuheh Nymbaatariin t1 sanaa.chaavas Zail.
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 10:35
Новшийн МАНцн П...да нар минь тэр Сүхбаатарын талбайгаас автобусныхаа буудлыг зайлуулаарэй. Тэр иалбай чинь Нянбаатарын тэр дуртай хөдөөнийхөний цугладаг "Драгон Төь" биш шүү
zzzzzzzz [127.0.0.xxx] 2024-01-21 10:34
horoololiin etsesees yaj zaisan orohu oyutan bidniig yaj yv gd bgm be ta nar bugd mal bha
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 10:29
Шаргаморьт Дүнжингарав явуулаарай.ХО-2
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 15:19
Автобусаа хуучин иаошруудаар явуул ммалнуупаа
Зочин [127.0.0.xxx] 2024-01-22 00:06
huuchnaar n ywuul .zahiin horoolliin awtobusaa bvr bagasgahaar ard irged chn yugaar ywah bolj bn. Harin irgedee bodoh ym bol shine awtobusaa zahiin horoolold ywuulj nemeh heregtei bn. getel hasaj tsool ergvvtdeg golognvvd ymaa.irsen awtobusand n hvn n bagdahgvi, mash hviten holdoj vheh shahna,daraagiin buudal ortol 2-3 udaa untarch araig gj ywna, ogsvvr gazar bvr hii ergeed ywahgvi orilj disk n ergene genvv awtobusaar dvvren muuhai vner garna ugaartmaar tolgoi owdood l buuna. tsonhoor harah bolomjgvi holdvv mos ymarch shiidwer gargaad bgan arai l bishee. surguuli orhoor bvr duuscheee.‼️‼️‼️

Бидэнтэй нэгдээрэй