Шууд Chart

Нийтийн тээврийн өмнө нь үйлчилж байсан 71 чиглэлийг сэргээхээр боллоо

2024-01-22 07:01:35

Нийтийн тээврийн зарим чиглэлийг сэргээх зохицуулалт хийх болсон талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Иргэдээс 6500 орчим санал, гомдол ирсний дагуу нийтийн тээврийн өмнө нь явж байсан 71 чиглэлийг сэргээхээр боллоо.

Энэ нь нийтийн тээврийн нийт зорчилтын 35 хувийг бүрдүүлдэг. Эдгээр чиглэлд явах нийтийн тээврийн тоо хэвэндээ байгаа. Шинэ төлөвлөлт буюу нийт зорчилтын 65 хувийг бүрдүүлэх гол зургаан, холын 15, үндсэн 12, нийт 34 чиглэлийг мөн хэвээр үлдээж байна” хэмээлээ.

Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн өмнө нь үйлчилж байсан 110 чиглэлээс 71 чиглэлийг, шинэ төлөвлөлтийн 74 чиглэлээс 34 чиглэлийг хэвээр үлдээж байгаа юм. Тус төлөвлөлт нь өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 22-ноос үйлчилнэ.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ш.Оюумаа “Үндсэн гол магистрал замаар явж байгаа зургаан чиглэл, хот орчмын чиглэл, үндсэн чиглэл гээд дахин төлөвлөлтийн нийт 34 чиглэлийг хэвээр үлдээж байна. Хуучин зорчдог байсан 110 чиглэлээс 71 чиглэлийг хэвээр үлдээж, 450 автобусаар үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөлөө” гэв.

Иргэд та бүхэн нийтийн тээврийн чиглэлийн мэдээллийг imap.mn сайт болон аппликэйшнээр авах боломжтой.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Нийтийн тээврийн өмнө нь үйлчилж байсан 71 чиглэлийг сэргээхээр боллоо  
Үзсэн: 1709 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-01-22 08:44
Huuchin chigleleer n yavuul novshnuudaa ajilaa medehgui malnuud bitgi gai bolood bgaach.Nemeed shine chiglel 2,3 ig gargahad l boloh bsan
МАНгар [127.0.0.xxx] 2024-01-22 08:40
Үнэн тоглоомтой шааассс
Зочин [127.0.0.xxx] 2024-01-22 08:38
Хөөе Ч:6 чиглэл яачихваа та нарыг төрөрөөс чинь өмнө явдаг автобусны чиглэл байсан юм амьдралд баталгаажсан чиглэл яагаад алга болгочив оо явуулаад өгөөч ээ тийм сэтгэл та нарт байна уу үгүй юу хариугаа хэлээд өг
Зочин [127.0.0.xxx] 2024-01-22 08:01
Үнэхээр энэ дарга нар болон алба хаагчдын чадвар авах юмгүй дорджээ. Мэдлэггүй туршлагагүй сэтгэлгүй судалгаа хийхгүйгээр гэнэт нэг өдөр бүх чиглэл шинээр өөрчилж зохиогоод нэг өдөр болиод ийм орон гаран байж болохгүйшдээ Нямбаатар болон түүний алба хаагчид.

Бидэнтэй нэгдээрэй