100 сая, түүнээс дээш хөрөнгө орлого нь өссөн 60 албан тушаалтныг нарийвчлан шалгаж байна.
Тэд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгох замаар авлига авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Тодруулбал, олсон орлогоо үндэслэлтэй, нотлох баримтын хүрээнд тайлбарлаж чадаагүй учраас шалгалтын ажил үргэлжилж байна гэж Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, ахлах комиссар н.Дамдинсүрэн манай агентлагт мэдээллээ.
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид эрсдэл өндөртэй гэж тодорхойлсон 560 мэдүүлэг гаргагчийн хөрөнгө орлогыг нарийвчлан шалгаж, 34 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна.
Өнгөрсөн оны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ албан тушаалтнууд гаргаж эхэлсэн.
Мэдүүлэг гаргаж өгөх хуулийн хугацаа ирэх хоёрдугаар сарын 15-ны өдөр. Үүний дараа эрсдэл өндөртэй байж болзошгүй мэдүүлэг гаргагчийг иж бүрэн байдлаар нарийвчлан шалгах ажлаа эхэлнэ гэж Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, ахлах комиссар н.Дамдинсүрэн тодотголоо.
100 сая, түүнээс дээш хөрөнгө орлого нь өссөн 60 албан тушаалтныг нарийвчлан шалгаж байна | ||
Үзсэн: 709 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.