Шууд Chart

“Төвийн бүсийн чуулга харваа” зохиогдоно

2014-08-19 12:09:41

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Төвийн бүсийн чуулга” харвааны уралдааныг энэ сарын 22-ноос 23-ны өдрүүдэд Хүй долоон худаг дахь сурын талбайд зохион байгуулах гэж байна. Монгол Үндэсний сурын харвааны уламжлалт төрөл зүйлүүдийн нэг болох хамгийн холч харвааг сэргээн дэлгэрүүлэх, боловсронгуй болгон хөгжүүлэх, өвлүүлэх, дэлхийн уламжлалт харваанд дүйцүүлэн харваачдын ур чадварыг дээшлүүлэх, дээд амжилтуудыг бататган нийтэд сурталчлан таниулах үүднээс энэхүү уралдааныг зохион байгуулж байна.

Түүнчлэн тус уралдааны үеэр “Зэв нүүлгэх”, “Сонирхогчдын харваа”-ны  уралдааныг зохион байгуулах ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

“Төвийн бүсийн чуулга харваа” зохиогдоно  
Үзсэн: 1473 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй