Шууд Chart

Бэлчээрийн мал аж ахуй эрүүл хүнсний суурь гэдгийг баталгаажуулахаар ажиллаж байна

2024-01-23 14:28:55

Энэ жил манай улс бэлчээрийн мал аж ахуй нь эрүүл хүнсний суурь гэдгийг баталгаажуулахаар ажиллаж байна.

2023 оны хавраас эхлээд малыг вакцинжуулах ажлыг орон даяар өрнүүлж сум бүрээр нь ажлын үнэлгээг дүгнэсэн. Үүний үр дүнд манайх 14 улс оронтой мах экспортын гэрээ байгуулж махны экспортын төрлийг нэмэгдүүлэх, тасралтгүй өргөжүүлэх ажлын эхлэлийг тавьсан гэж Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа хэлж байна.

Бэлчээрийн малыг эрүүл гэдгийг баталгаажуулах олон улсын стандартын лабораториуд эскпортын маханд үнэлгээ хийж баталгаажуулдаг. Тиймээс энэ чиглэлдээ илүү анхаарна гэж тэрбээр хэллээ. 


Бэлчээрийн мал аж ахуй эрүүл хүнсний суурь гэдгийг баталгаажуулахаар ажиллаж байна  
Үзсэн: 827 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй