Шууд Chart

Албан тушаалтан ажлаа хүлээлгэж өгсөн ч ХОМ-ийг үргэлжлүүлэн авч, нарийвчлан шалгана

2024-01-25 12:59:30

Төрийн албанд сонгогдсон, томилогдсон албан тушаалтан ажлаа хүлээлгэж өгсөн ч хөрөнгө орлогын мэдүүлгийг үргэлжлүүлэн авч, нарийвчлан шалгана.

Эдгээр албан тушаалтнуудын зарим нь авлигын замаар олсон хөрөнгөө ажлаас гарсныхаа дараа өөртөө татан төвлөрүүлдэг байна.

Үүнийг нарийвчлан шалгахад ихэнхдээ хууль бусаар олсон хөрөнгө орлого байдаг гэж Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт8 дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, Ахлах комиссар н.Дамдинсүрэн хэллээ.

Авлигатай тэмцэх газар хөрөнгө орлогын мэдүүлгийг авч, бүртгэж, архивлаад зогсохгүй нэг бүрчлэн эрсдэлийн үнэлгээ хийж, хянаж шалгана.

Ингэж шалгахдаа хөрөнгийн хэмжээний өсөлт бууралтын харьцаа, олсон орлогод хөрөнгийн үнийн дүн нийцэж байгаа эсэх зэрэг олон шалгуур үзүүлэлтээр нарийвчилсан дүн шинжилгээ хийдэг.

Хөрөнгө орлогын мэдүүлэг нь авлигын эсрэг үндсэн эх материал, архив болдгоороо давуу талтайг албаныхан тодотголоо. 


Албан тушаалтан ажлаа хүлээлгэж өгсөн ч ХОМ-ийг үргэлжлүүлэн авч, нарийвчлан шалгана  
Үзсэн: 795 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй