Шууд Chart

“Хүмүүнлэгийн Андууд” түнш байгууллагуудын уулзалт боллоо

2024-01-25 17:43:27

Монголын улаан загалмай нийгэмлэг 2022-2023 зуд, үер, цасан болон шороон шуурга зэрэг байгалийн онц аюултай үзэгдлийн үед үзүүлсэн хүмүүнлэгийн тусламж, авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх зорилгоор “Хүмүүнлэгийн Андууд” түнш байгууллагуудын уулзалтыг өнөөдөр Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа.
 
Уулзалтыг нээж Гадаад харилцааны сайд, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч Б.Батцэцэг үг хэлж, хүрэлцэн ирсэн төлөөлөгчид талархал илэрхийлсэн юм.
 
 
Монголын улаан загалмай 2022-2023 онд Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбоо, Монгол улсад суугаа ХБНГУ-ын Элчин Сайдын яам, Австралийн Элчин Сайдын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын хөгжлийн агентлаг, Швейцарын хөгжлийн агентлаг, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Япон, Солонгос, Турк, Катар улсын Улаан загалмай нийгэмлэгүүдийн дэмжлэгээр гамшигт нэрвэгдсэн 15100 өрхийн 58590 иргэнд 5,2 тэрбум төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн байна.
 
 
Мөн энэ үеэр Монголын улаан загалмай нийгэмлэгийн Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн удирдлагын газрын дарга Ш.Мөнгөнтуяа 2023-2024 оны өвөлжилтийн нөхцөл байдал, зудын эрсдэлийн талаар мэдээлэл өгсөн юм. 
 
Эх сурвалж: Монголын улаан загалмай нийгэмлэг

“Хүмүүнлэгийн Андууд” түнш байгууллагуудын уулзалт боллоо   
Үзсэн: 941 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй