Шууд Chart

Энэ амралтын өдрүүдэд "Улаанбаатарын өвлийн наадам" болно

2024-01-26 11:49:06

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скай Резорт” ХХК-тай хамтран “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг 2024 оны нэгдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд “Скайрезорт” цанын бааз болон “Цонжин болдог”-т байрлах “Уухайн дуу” жуулчны бааз, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тус тус зохион байгуулах гэж байна.
 
Монгол Улсынхаа үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг нийслэлчүүддээ таниулах, амралтын өдрүүдийг гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлэхэд тус наадмын зорилго оршиж байгаа юм.
 
Наадмын үеэр:
 
- Монгол туургатны мөсөн сурын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
- Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
- Снөүбоардын тэмцээн
- Параглайдингийн /уулын шүхэр/ хотын аварга шалгаруулах тэмцээн
- Цасны Регбигийн хотын аварга шалгаруулах тэмцээн
- Снөүбоардын тэмцээн
- Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн
- Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулагдах бөгөөд
 
Үзүүлбэр, үйлчилгээ:
 
- Шүхрийн үзүүлбэр
- Шувуулахуйн үзүүлбэр
- Снөүбоардын үзүүлэх тоглолт
- Нохой чарганы үйлчилгээ
- Хоол ундны үйлчилгээ
- Цана, чарганы үйлчилгээ үзүүлнэ.
 
Наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн 1000 гаруй баг тамирчид оролцохоос гадна БНХАУ-ын Өвөрмонгол, Шинжаан Уйгур, ОХУ-ын Буриадаас гэх мэт Монгол туургатны 80 гаруй гадаад тамирчин оролцоно.
 
Эх сурвалж: Нийслэлийн аялал жуулчлалын газар

Энэ амралтын өдрүүдэд "Улаанбаатарын өвлийн наадам" болно  
Үзсэн: 1266 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй