Шууд Chart

Энэ онд анх удаа УИХ-ын 126 гишүүнийг сонгоно

2024-01-26 14:03:01

Энэ онд анх удаа УИХ-ын 126 гишүүнийг сонгох болно. Монгол Улсыг түүхэн сонгууль хүлээж байна гэж хэлж болно.

Сонгогч олныг төлөөлөх 126 хүнийг хэрхэн сонгох, сонгуулийг хэрхэн зохион байгуулах дүрмээ УИХ ”Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт”-өөр баталгаажуулсан.

Тэгвэл сонгуулийн эцсийн үр дүнг тодорхойлдог сонгогчид 2024 оны УИХ-ын сонгуулийн талаар ямар мэдээлэлтэй байна вэ. Одоо тэдний ярихыг сонсъё.

Манай улс сонгуульд санал өгөх эрхтэй 2 сая 400 гаруй мянган иргэнтэй. Улс орны нэгдсэн нэг бодлого ярихаас илүү нэг аймаг, нэг сум, цаашлаад олонд таалагдах сэдвээр ярьдаг улс төрчдөөс сонгогч олон залхжээ.

Тодруулбал, хөгжлийн бодлого ярьдаг нэр дэвшигчийг тэд хүсэж байна.

Иймээс иргэдийн хүлээлтэд нийцсэн “нэгэн” сонгогчдоос өндөр оноо авч чадахаар байна.

Энэ сэдвээр дэлгэрүүлэх “Бид 2024 оны УИХ-ын сонгуульд бэлэн үү” 8-11 хөтөлбөрийг ирэх Даваа гарагт хүлээн авч сонсоорой. 


Энэ онд анх удаа УИХ-ын 126 гишүүнийг сонгоно   
Үзсэн: 733 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй