Шууд Chart

Сонгогчдын боловсролд чиглэсэн хөтөлбөр гаргажээ

2024-01-26 15:31:08

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн нь шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ” хэмээн иргэний сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан байдаг.

Сонгогч танд хуулиар олгосон үндсэн эрхээ хэрэгжүүлэхэд Сонгуулийн ерөнхий хороо нэгдсэн бодлого, зохион байгуулалт, мэдлэг, мэдээллээр хангана. Энэ агуулгаар тус хорооноос иргэдийн улс төрийн оролцоо, сонгогчийн боловсролыг нэмэх чиглэлд ямар ажил эхлүүлсэн талаар тодрууллаа. Хороо сонгогчдын боловсролд чиглэсэн хөтөлбөр гарган ажилдаа оржээ. Энэ хүрээнд 70 орчим ажил хийхээр эрэмбэлсэн байна.

Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл судалгаа, сургалтын төвийн референт н.Нямсүрэнгийн ярианд анхаарлаа хандуулъя.

Сонгууль гэдэг иргэдийн дуу хоолойг бүрэн илэрхийлэх, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх бодлогын индэр юм.

Иймээс мэдээлэлтэй, хариуцлагатай сонгогчийг сонгуульд оролцуулахын тулд холбогдох байгууллагууд үнэн зөв, нарийвчлалтай алдаа мадаггүй, оновчтой мэдээллийг зохион байгуулалтайгаар түгээх нь туйлын чухал гэдгийг иргэний нийгмийнхэн хэллээ.


Сонгогчдын боловсролд чиглэсэн хөтөлбөр гаргажээ   
Үзсэн: 691 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй