Шууд Chart

“Бие даан амьдрах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болжээ

2024-01-26 15:17:30

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог сайжруулах, бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Бие даан амьдрах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болжээ.

Япон Улсын Засгийн газраас сүүлийн жилүүдэд хөгжиж буй орнуудын нийгмийн олон талын эрэлт, хэрэгцээг хангах зорилгоор санхүүгийн тусламжийн “Өвсний үндэс хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулах, нийгмийн оролцоог сайжруулах, бие даан амьдрах төслийг хэрэгжүүлж байна.

Энэ жил хөгжлийн бэрхшээлтэй 20 хүнийг хамруулахаар болжээ.

“Түгээмэл Хөгжил” бие даан амьдрах төвийн Хөтөлбөрийн зохицуулагч н.Эрдэнэзул ингэж ярилаа.


“Бие даан амьдрах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болжээ  
Үзсэн: 610 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй