Барилгын салбарт хэрэгжиж байгаа хууль, тогтоомжид барилгын даатгалын тухай нарийн тусгах хэрэгтэй байна.
Даатгал ямар хугацаанд хүчинтэй байх, даатгуулагчид нөхөн олговор олгохдоо юуг үндэслэж хэмжээг тогтоох вэ гэхчилэн тодорхой ойлгомжтой заалт байж иргэдийг эд хөрөнгөөрөө хохирохоос сэргийлнэ гэж Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга н.Батбаяр хэллээ.
Барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулахаар салбар яам холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Барилгын салбарын хууль, тогтоомжид даатгалын тухай нарийн тусгах хэрэгтэй байна | ||
Үзсэн: 486 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.