Малд дур мэдэн тарилга, вакцин хийхгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
Малдаа тарилга хийх бол Сумын мал эмнэлгийн албанд заавал хандаж малын эмчээс заавар зөвлөгөө авах ёстой.
Тамир тэнхээ оруулах, тарга тэвээрэг алдахаас сэргийлсэн янз бүрийн тариа бэлдмэлийг хувь хүнээр дамжуулан авч мал сүргээ болон өөрсдийгөө эрсдэлд оруулахгүй байхыг Мал эмнэлгийн ерөнхий газрын Ахлах мэргэжилтэн н.Бүрэнбаатар онцоллоо.
Малд ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрвэл малын эмчид хандахыг Мал эмнэлгийн ерөнхий газраас анхаарууллаа.
Малд дур мэдэн тарилга, вакцин хийхгүй байхыг анхааруулж байна | ||
Үзсэн: 636 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.