Их нууруудын хотгор нь баруун Монголд байрлах хагас хуурай хотгор газар.
Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгуудын нутаг дэвсгэрт багтдаг.
Баруун талаараа Алтайн нуруу, зүүн талаараа Хангайн нуруу, хойд талаараа Тагнын нуруунуудаар хүрээлэгдсэн.
Далайн түвшнээс дээш 750-2000 м хүртэлх өндөрлөг бүхий 100 мянган км² орчим талбайтай нутаг юм.
Хотгорын зарим хэсэг нь Оросын нутаг дэвсгэрт байрладаг.
Хотгорт Увс нуур, Хяргас нуур, Дөргөн нуур гэсэн давст, Хар-Ус нуур, Хар нуур, Айраг нуур гэсэн цэнгэг уст нуурууд багтана.
Мөн 14 мянган км² намаг, элсэрхэг нутагтай.
Хойд хэсэг нь тал нутаг байх бол өмнөд хэсэг нь ихэвчлэн хагас цөл, цөлөрхөг нутаг байна. Ховд гол, Завхан гол, Тэс голууд нь энэ нутгаар урсах хамгийн том голууд юм.
Эх сурвалж: ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар
Их нууруудын хотгорт яагаад илүү хүйтэрдэг вэ | ||
Үзсэн: 1339 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.