Шууд Chart

Нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтжээ

2024-02-02 11:53:03

Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 31-ний байдлаар нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтжээ. 

Тодруулбал, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байгаа юм.

Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.1- 13.2 градусаар хүйтэн. Хур тунадас нийт нутгийн 90 гаруй хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс бага байна. 


Нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтжээ  
Үзсэн: 1398 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй