Шууд Chart

Тэсэрч, дэлбэрэх бодис импортолж, борлуулж, хэрэглэдэг аж ахуйн нэгжүүдэд иж бүрэн шалгалт хийнэ

2024-02-02 14:22:11

Тэсэрч, дэлбэрэх бодис импортолдог, борлуулдаг, түүнийг нь хэрэглэдэг аж ахуйн нэгжүүдэд иж бүрэн шалгалт хийнэ. 

Ингэхдээ стандартаа мөрдөж, аюулгүй байдлаа хангаж ажиллахад ямар бэрхшээл тулгардаг, цаашлаад салбарт хамаарах стандарт, дүрэм журмыг эргэх харах шаардлагатай бол өөрчлөх гээд иж бүрэн байдлаар тандана.

Түүнчлэн гал команд, түргэний машин орох боломжгүй гудамж, зам Улаанбаатарт олон бий. Үүнд ч онцгой анхаарч ажиллана гэж Шадар сайд С.Амарсайхан онцоллоо.

Стандартын хэрэгжилтийг шалгах, гамшгаас хамгаалах салбарт өөрчлөлт, шинэчлэлт хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг Шадар сайд С.Амарсайхан ахалж байна.

Манай улсад мөрдөгддөг стандарт, норм, техникийн зохицуулалтуудын хэрэгжилтийг шалгахаас гадна гамшгаас хамгаалах салбарт өөрчлөлт, шинэчлэлт хийх ажлыг эхлэх болно гэж тэрбээр тайлбарлалаа. 


Тэсэрч, дэлбэрэх бодис импортолж, борлуулж, хэрэглэдэг аж ахуйн нэгжүүдэд иж бүрэн шалгалт хийнэ  
Үзсэн: 1262 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Ss [127.0.0.xxx] 2024-02-02 22:55
3 horoololiin zam daguu ugsarmal uud iin urd taliin delguuruudiig nuraagaachee. Dandaa hoishoo orgotgood baritsan
Уншигч [127.0.0.xxx] 2024-02-02 18:11
Орон сууцны доор ажилладаг хоолны газрууд бүгд газаар ажилладаг! Тэнд нэг л өдөр газ алдбал оршин суугчид бүгд дэлбэрэх аюултай!

Бидэнтэй нэгдээрэй