Шууд Chart

С.Наранцогт: "Эрдэнэс Тавантолгой" компани засаглалын хувьд сайжирсан

2024-02-03 15:57:00

Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-доо тусгасны дагуу төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах зорилтыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Улсын Их Хурлаас баталсан “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл”, Засгийн газрын холбогдох шийдвэрийн хүрээнд 2022-2023 онд Төрийн банк, Монголын хөрөнгийн бирж, Монголын цахилгаан холбоо, Үндэсний давхар даатгал, Мэдээлэл холбооны сүлжээ, Мэдээлэл технологийн үндэсний парк болон авто замын засвар арчлалтын компаниуд зэрэг 26 аж ахуйн нэгжийн 34 хүртэл хувийг нийтэд арилжаалахыг үе шаттай зохион байгуулж байгаа юм.

Одоогоор Төрийн банкны 5.71 хувь, Монголын хөрөнгийн биржийн 34 хувийг олон нийтэд арилжаалаад байна.

Тэгвэл "Эрдэнэс Тавантолгой" компанийн засаглалыг сайжруулахад хэрхэн анхаарч байгаа талаар "Эрдэнэс Монгол" компанийн Гүйцэтгэх захирал С.Наранцогтоос тодрууллаа.

Мөн Засгийн газар төрийн өмчит үйлдвэрийн газруудыг цөөрүүлэх, нэгтгэх бодлого баримталж 2022 онд улсын төсөвт үйлдвэрийн 44 газар байсныг өнгөрсөн онд 41 болгож, мөн төрийн өмчит үйлдвэрийн 26 газар байсныг 18, төрийн өмчийн 112 компанийг 85 болгон цөөрүүлжээ.

Цаашид ч энэ ажил үргэлжилнэ.


С.Наранцогт: "Эрдэнэс Тавантолгой" компани засаглалын хувьд сайжирсан  
Үзсэн: 963 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй