Шууд Chart

Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжиж байна

2024-02-06 12:36:04

2023 оны байдлаар манай улсад 364.6 мянган ахмад настан амьдарч байгаа нь нийт хүн амын 10.5 хувийг эзэлж байна.

Тэдний 70 орчим хувь нь хөдөлмөр эрхлэх чадвартай гэсэн судалгаа гарчээ.

Өнгөрсөн оноос ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг ХНХЯ-аас хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ нь ахмадуудын ажил, хөдөлмөрт оролцох оролцоог нэмэгдүүлж, мэдээллийн сан үүсгэн, тэдний мэдлэг, туршлагыг залуу үеийнхэнд өвлүүлэх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх болон хувиараа аж ахуй эрхэлж орлогоо нэмэгдүүлэхэд чиглэжээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар ингэж ярилаа.


Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжиж байна   
Үзсэн: 1055 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-02-06 16:38
хөдөлмөрийн чадвартай байлгүй яахав эрдэмтэд 75-80 хүртэл ажиллаж л байдаг. Бие муутай хүмүүс харин биеийн хүчний ажил хийхэд хүндрэлтэй байх.
Ахмад настангууд ажил хийж бгаа боловч нийгмийн даатгал бага хувиар авж болохгүй юм уу [127.0.0.xxx] 2024-02-06 13:23
Ахмад настай хүмүүсийг ажилд авж бгаа байгууллагуудад баярлалаа
халх [127.0.0.xxx] 2024-02-06 13:08
ингэж 2 ажил болгож байхаар хөөж туулгүй хүссэн үед нь тэтгэвэрт нь гаргамаар юм!

Бидэнтэй нэгдээрэй