Шууд Chart

Н.Тавинбэх: "Тавантолгой" ДЦС-ыг дотоодын санхүүжилтийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээс өөр аргагүй байдалд орсон

2024-02-07 14:51:37

"Тавантолгой" дулааны цахилгаан станцыг дотоодын санхүүжилтийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээс өөр аргагүй байдалд орсныг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх хэллээ.

Учир нь дэлхий нийтээр нүүрсэн станцад хөрөнгө оруулахаас татгалзаж, найдлага тавьж байсан БНХАУ-ын компани нэрээ татсан. Цаашид эрчим хүчний системийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг оруулж ирнэ. Мөн төр хувийн хэвшилтэйгээ хамтарч хөрөнгө босгон хэд хэдэн станцыг өргөтгөх, барих ажлуудыг хийнэ гэж тэрбээр нэмж хэллээ. 


Н.Тавинбэх: "Тавантолгой" ДЦС-ыг дотоодын санхүүжилтийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээс өөр аргагүй байдалд орсон  
Үзсэн: 680 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй