Шууд Chart

Дүүжин тээврийн төслийн барилга угсралтыг гуравдугаар сард эхлүүлнэ

2024-02-07 17:43:04

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд төвүүдийг хооронд нь холбох, авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй Дүүжин тээврийн төслийн талаар танилцууллаа.

Уг төслийг Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр тус улсын “Пома” групп хэрэгжүүлж байгаа. Барилга угсралтын ажлыг энэ гуравдугаар сард эхлүүлж, 2025 онд бүрэн дуусгахаар төлөвлөөд буй юм. “Пома” групп нь 88 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд дэлхийн 90 гаруй оронд 8000 дүүжин замын тээврийн системийг байгуулсан туршлагатай.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нь Туул гол болон төмөр замаар хоёр хэсэгт хуваагдсан. Дүүжин тээвэр ашиглалтад орсноор энэхүү тусгаарлагдсан хоёр хэсгийн хооронд буюу Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км замыг 11 минутад зорчих боломжтой болно. Нэг бүхээг нь 10 зорчигчийн багтаамжтай байх бөгөөд нэг чиглэлд 2300 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байхаар тооцжээ.

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүн "Өнгөрсөн онд хоёр улсын төрийн тэргүүн харилцан өндөр зэрэглэлийн айлчлал хийсэн. Энэ хүрээнд Франц болон Монгол Улс хоорондын хамтын төсөл хөтөлбөрүүдийн биелэлтийг эрчимжүүлэх талаар санал солилцсон юм. Уг төсөл нийслэлийн иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрахад томоохон хувь нэмэр оруулах юм" гэв.

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгжийн захирал Б.Эрдэнэсайхан "“Пома” групп нь дэлхийн олон улсад дүүжин тээвэр хийсэн туршлагатай. Дүүжин тээврийн кабин, сандал хүйтний улиралд халдаг учраас иргэд даарахгүй, тухтай зорчино. Харин дулааны улиралд агаар чөлөөтэй нэвтрүүлэх салхивчтай. Хоёр тусдаа эх үүсвэрээс эрчим хүч авах тул тог тасрах асуудал гарахгүй. Аврах төхөөрөмжөөр тоноглосон учраас аюулгүй зорчих боломжтой" гэлээ.

Дүүжин тээврийн төслийн барилга угсралтыг гуравдугаар сард эхлүүлнэ  
Үзсэн: 635 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
DR. ADITY [127.0.0.xxx] 2024-02-08 12:06
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW 780,000.00

Зочин [127.0.0.xxx] 2024-02-07 20:08
Хотын удирдлага яриад байгаа Дүүжин тээвэр... КККК ... Салхи хөдлөөд, Цахилгаан тасраад гээд агаар дээр зогсоох уу,,, агаарт зогссон хүн бие засах, бие муудах асуудал үүсвэл үсрэх үү... Салхи Цахилгаанаас хамаарах Дүүжин тээврийг дэлхий нийт зөвхөн аялал жуулчлалын бизнест хэрэглэдэг өндөр өртөгтэй тээвэр болохоос биш зогсолтгүй олон хүнийг зөөвөрлөх Нийтийн тээвэрт ашигладаг хямд өртөгтэй зүйл биш... Хотын удирдлагын толгойг Мөнгө идэх гэсэн ямар нөхөд эргүүлдээд байна вэ... ийм хачин зүйлд зарцуулах зардлыг хотод олон гүүр, давхар зам гүүр барих, метро барихад зарцуулах зөв шүү.. Та бүхэн хотын удирдлагад Төрийн Тэргүүн, Ерөнхий Сайдад уламжлаарай

Бидэнтэй нэгдээрэй