Шууд Chart

Гаити дахь хүчтэй газар хөдлөлт хоёр дахь өдөрөө

2010-01-14 00:27:07

     НҮБ-ийн нарийн бичгийн дарга Бан Ки-Муун Гаити-д анхны тусламж хэрэгтэй учраас манай зүгээс, 10 сая Америк Доллар гаргана хэмээн зарласан байна.

      Одоогоор АНУ-д хууль бусаар суугаад баривчлагдсан Гаити-чуудыг нутагт нь  буцаахаа түр зогсоон саатуулах төвд байрлуулж байгаа гэнэ.

     Канад Улсын ерөнхий сайд Стэфэн Харпэр, энэ хэцүү цаг үед,  манайхаас шаардлагатай бүх төрлийн тусламжийг өгөхөд  бэлэн байна хэмээн мэдээлсэн байна.
     Мөн Канадын засгийн газраас, - Гамшигтай тэмцэх 200 хүний бүрэлдэхүүнтэй баг 40 хоногийн турш ажиллахаар гарч байгаа юм байна.
 Тус Улсын Гадаад Явдалийн Яамны сайд Лаүрэнцэ Каннон хэлэхдээ, 20 хүний  бүрэлдэхүүнтэй хайгуулын баг Лхагва гаригийн өдөр буун тусламж үзүүлж байгаа гэнэ.

     Бусад улсаас – Вэнэсүэл-с анхны тусламж болон аврах багийн ажилчдаа явуулж байгаа гэсэн мэдээ ирсэн байна. Куба улсаас өвчтөнүүдийг өөрсдийн эмнэлэгт авч хараа хяналтандаа оруулан эмчилж асарч байгаа гэнэ. Одоогоор Порт Ау Принц хотын онгоцны буудлыг бүрэн хэмжээнд ажилд оруулан нислэг хийхэд бэлэн гэсэн байна.

    Гаитигийн оршин суугчдын ихэнх нь ядуу ба улс төрийн эргэлтүүдээс болон энэхүү улсын барилгын стандарт тун тааруу учраас олон барилга амархан нурсан хэмээн мэдээлсэн байна.
 

Гаитид тусламж өгөхөөр
       амласан улс

Улс             Амлалт ( Доллар)               
Канад                        $ 5 сая
Европын комисс    $ 4.52 сая
Спани                       $ 4.52 сая
Недэрланд              $ 3 сая
Герман                     $ 2.3 сая
Хятад                        $ 1.03 сая

 

Гаити  - тоогоор
 

  • Хүн ам                                      9 сая хүн амтай,
  •                                                   95% нь хар арьстай, 5% нь цагаан ба хольцтой
  • Дундаж нас                               20-c дээш
  • Төрөлтийн хувь                        3.81 хүүхэд төрдөг
  • Дундаж наслалт                        61
  • Дох-той хүн                                120,000 (2007)
  • Дох өвчнөөр нас барагсад         7,200 Гаитанчууд
  • Бичиг үсэг тайлагдсан хүмүүс    53%

Эх сурвалж:   Дэлхийн баримт ном
 

 Карибын газар хөдлөлтийн түүх

1. 12, 2010: Порт-ау-Принц, Гаити. Баал: 7.0. Төв хэсгээсээ таран нийслэлээс15 КМ-н урттай газар хөдлөлт. Амь үрэгдсэн хүний тоо тодорхойгүй.
11. 29, 2007: Мартиникэ хэсэгт, Үйндүард аралд. Баал: 7.4. Газар хөдлөлт байшингуудыг нураасан, мөн арлын ихэнх хэсэгт тог тасарсан. Нэг хүн амиа алдсан.
10. 8, 1974: Лээүард аралд. Баал: 7.5. хор хөнөөл бага, амиа алдсан хүнгүй, яагаад гэвэл доргилтын тув нь оршин суугчдын байсан арлаас хол байсан байна.
10. 4, 1946: Самана хотод, Доминикан улсад. Баал: 8.1. далайн ёроолын газар хөдлөлтөөс үүссэн давлагаа 1,600 хүний аминд хүрсэн байна.
10. 11, 1918: Баруун хойд Мона Пассаж, Пуэртө Рико. Баал: 7.5. чичиргээн нь 16 хүний аминд хүрснээс гадна байшин барилга нурснаас 4 сая долларын хохирол учруулсан байна 
2. 8, 1843: Лээүард аралд. Баал: 8.5. Чичиргээнээс доод тал нь 5,000 хүн амь насаа алдсан. Энэ нь Карибын зүүн хэсэгт болсон хамгийн том чичиргээн.
5, 2, 1787: Пуэртө Рико. Баал: 8.0. Бараг хамгийн хүчтэй газар хөдлөлт энэ хэсэгт болсон. Энэ нь Пуэрто Рико-д өргөн хэмжээний хохирол учруулсан.
6, 7, 1692: Роял Боомт, Ямайка. Баал: мэдэгдэхгүй. Газар хөдлөлтөд 2000 хүн амь насаа алдсан.  Хотын ихэнх хэсэг далайруу хальтиран орсон.

 



 

 


 

Нийтэлсэн: Б.Багабанди

Гаити дахь хүчтэй газар хөдлөлт хоёр дахь өдөрөө  
Үзсэн: 1480 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй