"Улаан ном"-д орсон Алтайн зэрлэг хонь буюу аргалийг Монгол Улс, ОХУ-ын бүрэлдэхүүн дэх Алтайн Бүгд Найрамдах улсын экологичид хамтран хамгаалахаар болжээ.
Хоёр орны мэргэжилтнүүд аргалийн тоо толгойг бууруулахгүй байх талаар төлөвлөгөө боловсруулж, хил орчмын Сайлюгем нуруун дахь үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нутагладаг аргалийг тоолохоор тохиролцсон байна.
Тэд тооллогодоо хүлээн авагчтай хүзүүвч ашиглахаар судалж байгаа аж. Сайлюгем нуруунд 1200 орчим аргаль бий гэсэн албан бус тоо байдаг.
Сайлюгем нуруун дахь аргалийг судалж эхэлнэ | ||
Үзсэн: 1453 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.