
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдааг төвийн зургаан дүүрэгт зохион байгуулж байна. Энэ сарын 16-наас Сүхбаатар дүүрэг “Аса” циркийн хойд талд, Чингэлтэй дүүрэг Ялалтын талбайд, Хан-Уул дүүрэг Яармаг хуралдааны төв, Home Plaza, БЗД Бөхийн өргөө, Зүүн дөрвөн замд өргөтгөсөн худалдаа иргэдэд үйлчилж байна. Харин Баянгол дүүрэг “Байгаль эх цогцолбор”, Сонгинохайрхан дүүрэг Сонгинохангай, Номин 2, Макс 2 салбарт өнөөдрөөс эхлэн зохион байгуулна. Дээрх өртгөтгөсөн худалдааны талбайд есдүгээр сарын 21-нээс эхлэн дүүргүүд “Сайн өдрийн зах” ажиллуулах юм байна.
Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа болж байна | ||
Үзсэн: 1618 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.