11 мянган тонн тэжээл болон бордоо, 2.7 мянган тонн улаан буудай импортоор орж ирээд байна.
Түүнчлэн хивэг, тэжээл үйлдвэрлэдэг 9 аж ахуйн нэгж хоногт 293 тонн тэжээл үйлдвэрлэж байгаа ч хөдөөд өвс, тэжээлийн үнэ өндөр байна.
Иймээс нийлүүлэлтийг хэвийн байлгаж үнэ өсгөхгүй байх бүх талын арга хэмжээг онцгой анхаарч ажиллаж байна гэж Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан хэллээ.
Тухайлбал, Дундговь аймгийн Өлзийт сумын малчид цасанд боогдсоны улмаас малаа бэлчээрлүүлэх, сумын төв орж нийгмийн үйлчилгээ авах боломжгүй болжээ.
Энэ байдлаас шалтгаалж нөөцөлсөн өвс, тэжээлээ малчид дууссан байна.
Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Өлзийт сумын Буянт багт байнгын ажиллагаатай Отрын штаб байгуулан ажиллаж байна. Тус суманд нэг боодол өвс 20-25 мянган төгрөгт хүрчээ.
Хөдөөд өвс, тэжээлийн үнэ өндөр байна | ||
Үзсэн: 1327 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.