Шууд Chart

Гадаадын иргэний өмчийг булаахдаа өндөр зохион байгуулалттайгаар ажилласан байж болзошгүй бүлэглэлийг олж тогтоожээ

2024-02-14 16:37:12

БНХАУ-ын иргэний үл хөдлөх өмчийг хууль бусаар булаан авахдаа өндөр зохион байгуулалттайгаар ажилласан байж болзошгүй бүлэглэлийг олж тогтоосон. Үүнийг хуулийн байгууллага мухарлаж эцэслэх учиртай.

Тодруулбал, Эрүүл мэндийн яамны эсрэг талд байрлалтай “Аяуд” таувер нь БНХАУ-ын иргэний 100 хувийн хөрөнгө оруулалттай өмч байсан ч нотариат, иргэний бүртгэл, хил хамгаалах, цагдаа, прокурор, тагнуул гээд олон хуулийн байгууллагын албан тушаалтнууд, нөлөө бүхий хүний оролцоотойгоор өмчийг нь хууль бусаар булаан авсан нөхцөл байдал тогтоогдсон гэж Хууль, зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр мэдээллээ.

Манай улсын хувь хүн, хуулийн этгээд нь гадаадын хөрөнгө оруулагч болох 50 гаруй иргэнийг хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Шалгалтын ажил одоо ч үргэлжилж байна гэж Хууль, зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр онцоллоо.


Гадаадын иргэний өмчийг булаахдаа өндөр зохион байгуулалттайгаар ажилласан байж болзошгүй бүлэглэлийг олж тогтоожээ  
Үзсэн: 1217 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Албан даалгаврын биелэлтийг хангах [127.0.0.xxx] 2024-02-15 19:23
Ямар ч албан тушаалтан хариуцлага хүлээгээгүй шүү дээ
Зочин [127.0.0.xxx] 2024-02-14 20:51
Хужаад ямар элэгтэй б а аа

Бидэнтэй нэгдээрэй