Уншигч та бүхэндээ наймдугаар сарын 20-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “Хэвлэлийн эрх чөлөөний төлөө жиргээчид жагслаа”, “Ч.Ганхуяг: Хөрөнгө оруулагчид манайхыг том зах зээлийн дэргэд байгаа гэдгээр нь л ирдэг юм шүү”, “Л.Гансүх: АТГ хохирогчоо буруутан болгох дүгнэлтүүдийг хүссэнээрээ гаргуулдаг юм байна” гарчиг бүхий ярилцлага, мэдээллийг уншиж болно.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарын “Чихрийн лангууг цөөлөх шаардлагатай”, “Өвөрмонголд цас оржээ”, “Онги голын эрэг дээр байгалийн задгай театр нээлээ”, “Сармагчингуудад зориулан гүүр барьж байна” зэрэг мэдээ, нийтлэлийг онцлож байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас “Үсээ цайтал хүлээж буй цагаан хуаран хотхон”, “Улаанбадрахын заган ойд ураны өрөмдлөг хийжээ”, “Ч.Түмэнбаяр: Тусгай зөвшөөрөл эзэмшигчид хохирохгүй”, “ОХУ-д хүнсний бүтээгдэхүүний үнэ өсчээ” зэрэг мэдээ, мэдээллийг уншаарай.
“Монголын үнэн” сонинд “Сурагчийн жинхэнэ дүрэмт хувцас энгэртээ ЕБС гэсэн тэмдэгтэй”, “Ё.Лхагвасүрэн: Цагдаагийн байгууллагын бүх тусгай зөвшөөрлийг лицензийн төвд олгоно”, “Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст техник хэрэгслээр дэмжлэг үзүүлэв” зэрэг мэдээ, мэдээлэл, ярилцлагыг нийтлэжээ.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “Хотын даргын орлогч нар төсвөөс биш тендерээс цалинждаг болжээ”, “Ч.Найдандорж: Дэмждэггүй юм гэхэд гай болдоггүй төр засаг бидэнд хэрэгтэй”, “Улсын аварга адуучин удахгүй тодорно”, “Залуус цусаа хандивлах болов”, “Ц.Ган-Эрдэнэ: Уран бүтээлдээ монгол ахуйг харуулсан” гэх ярилцлагыг уншиж болно.
“Улс төрийн тойм” сонинд “Дуншиж байгаа хууль хэзээ төрөх вэ”, “Д.Цогтбаатар: Аль ч үеийн төр үнийг зарлаж байгаагүй”, “ Гэм буруугүй хүн”, “Жарга, жарга бас дахин жарга" зэрэг мэдээ, мэдээлэл нийтлэгджээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1224 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.