Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын Хүүхдийн ордон нь хүүхдийн өнөөгийн ба хэтийн хөгжил, хамгаалал, оролцоог дээдлэн хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж эхэлжээ.
Тус байгууллагынхан ерөнхий менежер, сэтгэл зүйч, эрх зүйч, хүүхэд хамгааллын ажилтан, дугуйлангийн багш нар, ахуйн ажилтан гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хамт олон хүүхдүүдийн дуу хоолойг нэн түрүүнд сонсон гол чиглэлээ болгодог аж.
Энд Германы хөрөнгө оруулалттай англи хэлний номын сан ажиллуулдаг бөгөөд 7700 гаруй ном сурах бичигтэй бөгөөд 60 гаруй нь монгол ном байдаг гэнэ.
Хүүхдийн ордонд англи хэл, компьютер, шатар, яруу найраг, гар урлал, уран зураг, эрх зүйч, сэтгэл зүйч гэсэн дугуйлангуудыг хичээллүүлж байна.
7700 гаруй фондтой номын сан ажиллуулж байна | ||
Үзсэн: 1150 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.