![](/uploads/202402/news/thumb/6d246f61ccd289731615b9b09e38c10a_x3.jpg)
Хууль тогтоогчид УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн санал авах өдрийг ирэх зургаадугаар сарын 28-ны өдөр байхаар товлон зарласан.
Ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл, бие даан нэр дэвшигч дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байна.
Харин нам, эвслээс нэр дэвшигч тухайн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс тусдаа мөрийн хөтөлбөртэй байхыг хуулиар хоригложээ.
Нам, эвсэл ээлжит сонгуулийн жилийн гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө, бие даан нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэхээр УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан байна.
Сонгуулийн мөрийн хөтөлбөрт мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох, уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх, зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх, иргэдэд үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг асуудал тусгахыг хоригложээ.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга эдийн засагч н.Энхбаярын байр суурийг сонслоо.
Нам, эвслээс нэр дэвшигч тусдаа мөрийн хөтөлбөртэй байхыг хуулиар хоригложээ | ||
Үзсэн: 725 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.