Наран дээр соронзон шуурга болж байна. Энэ соронзон шуурга нь долдугаар сарын дундуур эхэлсэн бөгөөд өнөөдрөөс хүчтэй үеүд нь эхэлж байгаа аж. Наран дээр хоногт 200 гаруй удаа жижиг хэсгийн дэлбэрэлтүүд болж 2-3 цаг үргэлжилж байгаа гэнэ. Харин энэ нь манай дэлхийд сүйдтэй нөлөө үзүүлэхгүй, учир нь дэлхий соронзон талбайгаас хамгаалагдсан байдаг. Хэдий тийм ч хэлтэрхийнүүд агаар мандал руу нэвтэрч радио холбоо, хиймэл дагуул, үүрэн утасны операторуудын ажилд доголдол үүсгэдэг байна. Дэлбэрэлтийн дараах нарны энерги агаар мандалд нэвтэрвэл зүрх судасны өвчтэй болон даралт нь ихэсдэг хүмүүст үйлчлэх магадлалтай тул энэ төрлийн өвчтэй хүмүүс өвчнөө сэдрээх хүчин зүйлсийг хориглож, даралтаа тогтмол үзэж байхыг эрдэмтэд болоод эмч нар зөвлөж байна.
Наран дээрх соронзон шуурга даралт хөдлөх өвчтэй хүмүүст нөлөөлнө | ||
Үзсэн: 1844 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.