![](/uploads/202402/news/thumb/66109faa55a3902759773228b19f89f0_x3.jpg)
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянгаар ахлуулсан ажлын хэсэг 2024 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Москва хотноо "Роснефть" компанийн удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр манай талаас 2024 онд худалдан авах бүтээгдэхүүний хэмжээг захиалгын дагуу нийлүүлэх, ачилтыг тогтвортой байлгах зэрэг асуудлыг хэлэлцсэн ба "Роснефть" компанийн зүгээс бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
Ажлын хэсэгт УУХҮЯ болон АМГТГ-ын төлөөлөл, газрын тосны бүтээгдэхүүний импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцов гэж УУХҮЯ-наас мэдээллээ.
Энэ онд ОХУ-аас худалдан авах бүтээгдэхүүний нийлүүлэлтийн талаар хэлэлцлээ | ||
Үзсэн: 798 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.