Шууд Chart

“Бороо гоулд” ХХК “Эко эргүүл”-ийг дэмжжээ

2014-08-20 13:48:34

“Монгол байгаль дэлхийд ганц” ТББ энэ удаад дахин шинэ төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Өмнө нь тэд Хараа голоо хамгаалах хөдөлгөөнийг гурван жилийн өмнө хэрэгжүүлж байгаль эх, тэр дундаа Дархан, Сэлэнгийн бүс нутгийн иргэдийн ундны усыг хамгаалж бургасжуулсан. Түүнчлэн голын ай савд олборлолт хийж байсан элс хайрганы компаниудын үйл ажиллагааг ч зогсоосон билээ.

Тэдний ээлжит ажил нь “Эко эргүүл” төсөл аж. Уг төслийн зорилго нь байгаль орчны журмын эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, байгаль эхтэйгээ зүй бусаар харьцдаг иргэдийн ухамсаргүй үйлдлийг давтагдуулахгүй байхад оршиж байгаа гэсэн. Түүнчлэн аж ахуйн нэгж байгууллагууд байгаль эхээ хамгаалах эрмэлзэлтэй иргэдтэй хамтран буснигдсан хөрсийг нөхөн сэргээх аж.  
Үүнийг Монголдоо уул уурхайн нөхөн сэргээлтээр тэргүүлэгч, улсдаа хариуцлагатай уул уурхайг нэвтрүүлэгч анхны байгууллага болохБороо гоулд” ХХК дэмжин ажиллахаар болжээ. 
Нийгмийн хариуцлагаа гүнээ ухамсарлагч, уул уурхайн компаниуддаа жишээ бологч дээрх компани өмнө нь байгаль, ан амьтан хамгаалах олон төсөлд гар бие оролцсон.
Дээрх “Эко эргүүл” төсөл хэрэгжсэнээр Монгол орны унаган дагшин төрх дахин эвдэгдэж эрх мэдэлт хэн нэгний хөл гар бологсдын өмч болж хувирахгүй билээ.
Нөгөөтэйгүүр туулах чадвар сайтай үнэтэй машин, нисдэг тэрэг хөлөглөж ан гөрөө хийж, байгаль эхдээ сөрөг нөлөө үзүүлэгч ухамсаргүй албадтай гахай явган, нохой нүцгэн хөөцөлдөн байж байгалиа хамгаалдаг байгаль хамгаалагчидтай мөн нягт уялдаа холбоотой ажиллана гэсэн.
Тус төслийг санаачлан хэрэгжүүлэгч “Монгол байгаль дэлхийд ганц” ТББ нь Монголынхоо байгалийг хамгаалах иргэн,  аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа дуулгасан юм. 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Бороо гоулд” ХХК “Эко эргүүл”-ийг дэмжжээ  
Үзсэн: 1135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй