Шууд Chart

Хоёр хүн хүнд гэмтсэн гэдэг нь ташаа мэдээлэл

2014-08-20 16:37:51

Богдхан ууланд ойн цэвэрлэгээ нэрээр хүмүүс мод огтолж байгаад хоёр хүн хүнд гэмтсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар Богдхан уулын хамгаалалтын захиргааны ажилтан М.Соёлмаагаас тодруулахад ташаа мэдээлэл гэлээ. Төрхурахын аманд Ц.Эрдэнэсүх захиралтай “ЭБЭ” ХХК-ийн 20 гаруй ажилчин ажиллаж байгаа юм. Тэдний нэг н.Эрдэнэ гэх залуу наймдугаар сарын 16-ны өдөр унагаж буй модны үзүүрт хүзүү, гараа шавхуурдуулж гэмтэл авсан байна. Гэмтэл согогийн эмнэлэг Эрдэнийн гэмтлийг амь насанд аюулгүй, цаашид хөдөлмөрийн чадвар алдах гэмтэл биш гэж дүгнэлт гаргажээ. Одоогоор гэмтэл авсан залуу гэртээ эмчилгээ хийлгэж байгаа аж. 
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Хоёр хүн хүнд гэмтсэн гэдэг нь ташаа мэдээлэл   
Үзсэн: 1569 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй