Шууд Chart

Хамтран ажиллах хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурав

2014-08-20 16:47:50

БОНХЯ, Солонгосын КОЙКА байгууллагатай хамтран “Уул уурхайн сөрөг нөлөөллийг бууруулах менежментийн чадавхийг бэхжүүлэх” төслийг 2014-2018 онд хэрэгжүүлэхээр болов. Хамтран ажиллах хэлэлцээрийн протоколд өнөөдөр УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, БНСУ-ын КОЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгч Чой Хын Ёл нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
Төслийн хүрээнд уул уурхайн нөхөн сэргээлт хийх мэргэжилтнийг чадавхжуулах сургалтын төвтэй болно. Түүнчлэн хоёр тал уул уурхайгаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчинд ээлтэй уул уурхайг нэвтрүүлэх, нөхөн сэргээлтийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллана. Мөн уул уурхайн ашиглалтаас  нөхөн сэргээгдэлгүй орхигдсон газарт жишиг нөхөн сэргээлт хийх боломж бүрдэнэ. 
КОЙКА-ын буцалтгүй тусламжийн хүрээнд нийт 7.8 сая ам.долларын санхүүжилтээр төслийг хэрэгжүүлнэ.
Төсөл хэрэгжүүлснээр уул уурхайн олборлолтоос эвдэрч орхигдсон газарт нөхөн сэргээлт хийх технологи, чадавхи, сургалт, судалгааны бааз бий болно. Мөн эвдэрч, орхигдсон газарт нөхөн сэргээлт хийгдэж, хөрс, усны бохирдол арилсанаар хүн, малын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасч, бохирдсон газарт хөрс, усны иж бүрэн нөхөн сэргээлт хийх жишиг тогтох юм.
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Хамтран ажиллах хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурав   
Үзсэн: 1271 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй