![](/uploads/201001/news/thumb/70d17209ab048133ea30799003898c75_x3.jpg)
ОУОХ-ноос зарим залуу сэтгүүлчдийн бүх зардлыг хариуцан “Снгапур-2010″ хүүхдийн олимпийн наадмыг сурвалжлуулах хөтөлбөр баталжээ. ҮОХ бүр өөрийн орны орны 18-24 настай сэтгүүлч (эсвэл их, дээд сургуулийн сэтгүүлзүйн ангийн оюутан)-ийг сонгон шалгаруулалтад нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд тив бүрээс дөрвөн ялагчийг тодруулах юм. Тэдэн дээр эзэн орны зургаан залуу нэмэгдэж нийт 26 сэтгүүлч “Сингапур-2010″-ын тэтгэлэгт сурвалжлагадаа орно. Нэр дэвшигчдээс англи хэл, мэргэжлийн чадварыг түлхүү шалгах ажээ.
Уг өрсөлдөөнд оролцохыг хүсвэл МҮОХ-ны 345285, 345291 утсаар холбогдоно уу! Үндэсний сонгон шалгаруулалт нэгдүгээр сардаа багтан явагдах юм.
“Сингапур-2010″-ыг сурвалжлах уу? | ||
Үзсэн: 1328 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.