Шууд Chart

Монгол, Хятадын уран бүтээлчид үзэсгэлэн гаргалаа

2014-08-21 09:43:34

Монгол Улс, БНХАУ хоёр орны хооронд найрсаг харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан Өвөрмонголын “Их зуу” орчин үеийн урлагийн төв, Монголын Урчуудын эвлэлийн хороо хамтран зохион байгуулж буй “Монгол морь” үзэсгэлэнгийн нээлт өчигдөр МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд боллоо.

Тус үзэсгэлэн нь монгол морьдыг уран сайхны хэлбэрээр илэрхийлэхээс гадна хоёр орны найрамдалт харилцааг нийтэд таниулах зорилготой юм.

Үзэсгэлэнд хоёр орны 20 орчим зураачийн бүтээлийг дэлгэжээ. Энэхүү үзэсгэлэнгийн бүтээлүүдээс нүүдэлчдийн ахуй, ёс заншил, онгон байгаль болон Монгол хүн морь, адуугаа эрдэнэ мэт дээдэлдгийг харах боломжтой юм.
 
 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Монгол, Хятадын уран бүтээлчид үзэсгэлэн гаргалаа  
Үзсэн: 1186 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй