Шууд Chart

Жолооч нарын анхааралд...

2014-08-21 09:44:55

БНХАУ-ын дарга, эрхэмсэг ноён Си Жин Пин Монгол Улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийж байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, Нийслэлийн замын цагдаагийн газраас зочин явж байгаа  зорчих хэсэг, орчны аюулгүй байдлыг бүрэн хангаж замын хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох үйл ажиллагаа явагдаж байна.

Иймд эрхэм жолооч та хамгаалалт, зохицуулалтын үйл ажиллагааг зохион байгуулж, хуульд заасан үүргээ биелүүлж байгаа цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэн замын хөдөлгөөндөө соёлтой оролцоорой.

Мөн замын хөдөлгөөнд хийгдэж буй өөрчлөлтийн талаар тогтмол мэдээлэлтэй байхыг хүсвэл “Авто радио-96.3” ФМ дээр сувгаа тааруулан хөдөлгөөндөө оролцоорой. Тэндээс та НЗЦГ-ын цаг үеийн шинэчлэгдсэн мэдээллийг сонсох боломжтой болно.


Жолооч нарын анхааралд...  
Үзсэн: 1000 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй