Шууд Chart

БНКУ-ын Усны нөөц, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн яамны харьяа Мал эмнэлгийн албатай хамтран ажиллана

2024-03-03 09:54:58

УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Нурланбек Тургунбекович Шакиевийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийсэн. 

Айлчлалын хүрээнд Киргиз Улсын Жогорку Кенешийн дарга Эрхэмсэг ноён Н.Шакиевтай “Монгол Улсын Их Хурал болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (Парламент) хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулж, хоёр улсын парламентын байнгын зөвлөгөөний механизм байгуулах тохиролцоонд хүрсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. 

Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, ялангуяа авто болон төмөр зам, агаарын тээврийн салбарт хамтран ажиллах, далайд гарцгүй орнуудын дамжин өнгөрөх тээвэр, худалдааны саад, бэрхшээлийг арилгах асуудлаар хамран ажиллах талаар тохиролцсонн 

Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа Бүгд Найрамдах Киргиз Улсын Усны нөөц, хөдөө аж ахуй боловсруулах үйлдвэрийн яамны харьяа Мал эмнэлгийн албаны дарга У.Кожобергонов нар хоёр орны Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан.

Түүнчлэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсын зах зээлд хонь, ямаа, үхэр, адууны мах болон дайвар бүтээгдэхүүн эксортлох, БНКУ-аас Монгол Улс руу загасны мах импортлох Мал эмнэлгийн олон улсын гэрчилгээний нөхцөлийг харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажууллаа.

Ингэснээр хоёр улсын хооронд мах, махан бүтээгдэхүүний экспорт, импорт хийх боломж нээгдэж байгаа төдийгүй бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд түүнчлэн хоёр орны худалдаа, эдийн засагт чухал ач холбогдолтой.

Мал эмнэлгийн олон улсын гэрчилгээний гол ач холбогдол нь мал эмнэлгийн байгууллага өөрөө худалдааны чөлөөт байдлыг хангаж, хүнсний аюулгүй байдал, нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэх юм.

Үүний зэрэгцээ мал эмнэлгийн салбарын судалгаа шинжилгээний байгууллагууд хамтран эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллахаар боллоо гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлэв. 


БНКУ-ын Усны нөөц, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн яамны харьяа Мал эмнэлгийн албатай хамтран ажиллана  
Үзсэн: 683 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй