Эрхүү хот дахь мөнхийн галаас асаасан, мөнхөд гэрэлтэх буухиа бамбар бол энэ удаагийн олон улсын аяллын билэг тэмдэг байлаа.
Уг бамбарыг Эрхүү, Хиагт, Алтанбулаг, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар, Хэнтий, Дорнод, Халхын гол хүртэл аялуулах ажээ. Энэ эрхэм хариуцлагатай үүргийг хоёр улсын залуусын хамтарсан аяллын багийнхан хүлээж буй юм.
Тус бамбарыг одоогоос 75 жилийн тэртээ Халхын голд болсон дайнд халуун амиа алдаж, бүлээн цусаа урсгасан баатарлаг дайчдынхаа гэгээн дурсгалд зориулан мөнхөд бадамлуулах аж.
Олон улсын аялалын багийнхан Монгол эх орны газар шороо, тусгаар тогтнол, дархан хилийн бүрэн бүтэн байдлын төлөө мөр зэрэгцэн тэмцэж явсан Монгол, Зөвлөлтийн хөвгүүдийн эх оронч үзэл, ариун үйлс, Монголын ард түмний эртний уламжлалт өв соёлоос суралцан, хойч үедээ өвлүүлэх үйлсэд хичээл зүтгэл гарган оролцох асар хариуцлагатай ажлыг гүйцэтгэж яваа ажээ.
Мөнхийн бамбар маань аялалын хугацаагаа дуусгаад “Зайсан толгой” дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөн дэх мөнхийн гэрэлт бамбарт цучил нэмэн бадамлах гэнэ.
Гэрэлт бамбар аялуулна | ||
Үзсэн: 969 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.