Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-08-21 11:07:19

Уншигчдадаа наймдугаар сарын 21-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “Анхааруулах тэмдэггүйгээс болж Яармагийн замд ноцтой осол олон гарчээ”, “Хүний эрдэнэт амь нас үрэгдчихээд байхад "Шунхлай" группын дарга нар юу ч болоогүй юм шиг л байна”, “Шууд асуучих нь амар байдаг юм”, “А.Ганхуяг: Нийтийн тээврийг хөгжүүлснээр хотын түгжрэл арилна” гарчиг бүхий ярилцлага, мэдээллийг уншиж болно.

“Өнөөдөр”  сонины энэ өдрийн дугаарын “Тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарлана”, “Тайгад түймэр гарав”, “Дүрэмт хувцсыг үйлдвэрлэж дуусчээ”, “Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчөөр Жэймс Андерсоныг томилжээ” зэрэг мэдээ, нийтлэлийг онцлож байна.
 
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас “46 мянган хүүхэд гэртээ үлдлээ”, “Бороо орж сэрүүснэ”, “Ц.Одонтунгалаг: Буудлуудад тасалбар борлуулах цэг ажиллуулна”, “Д.Хаянхярваа: Би хүссэн газарт нь шалгуулмаар байна”, “Ховдын хүүхдүүд хөдөлмөрийн мөлжлөгт оржээ” зэрэг мэдээ, мэдээллийг уншаарай.
 
“Монголын үнэн” сонинд “Т.Баттулга: Эх орноороо бахархах, харамлах сэтгэл төрсөн”, “Богд уулыг нүхэлж болохгүй”, “Төрийн тэргүүнүүдийн айлчлал төгрөгийн ханшид ингэж нөлөөлөв”, “Дэлхийн жишигт хүрсэн боловсролыг Японд эзэмшүүлнэ гэв”, “Баруун ноён уулаас Хятад руу нүүрс эскпортолно” зэрэг мэдээ, мэдээлэл, ярилцлагыг нийтлэжээ. 
 
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “М.Цэвээн-Очир: 500 төгрөгөөр өдөртөө хэдэн ч автобусанд сэлгэн сууж болно”, “Монголчууд барилгын 30 орчим материалыг өөрсдөө үйлдвэрлэдэг болжээ”, “Олон улсын Оюутны спортын холбоо Монголд хуралдана” гэх ярилцлагыг уншиж болно. 
 
“Улс төрийн тойм” сонинд “М.Зоригт: Том гэрийн хоёр багана болсон АН, МАН эвсэх цаг болсон”, “Улс төрчдийг хорьж ухааруулдаг юм байна”, “Томоохон төслүүдийн санхүүжилтийн асуудлаар хэлэлцлээ” зэрэг мэдээ, мэдээлэл нийтлэгджээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Сонины онцлох мэдээний тойм   
Үзсэн: 1335 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй