Шууд Chart

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар эрдэс баялгийн сайд нарын уулзалтад оролцлоо

2024-03-06 16:34:06

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар эрдэс баялгийн сайд нарын уулзалтад оролцлоо. Уулзалтаар байгаль орчин, нийгэм, засаглалын хүрээнд салбарынхан дэлхийд нэгдсэн нэг стандарттай байх уу, бүс нутгаар эсвэл улс бүр өөрийн онцлогт нийцсэн тус бүрийн стандарттай байх уу гэдэг асуудлыг хөндлөө.

Мөн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд уул уурхайгаас үзүүлэх нөлөөллийг бууруулах, усыг зүй зохистой ашиглах, эрчим хүчний хэрэглээг хэрхэн бууруулах, өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах талаар өөрсдийн туршлага, алсын харааг танилцуулж, санал солилцов.

Түүнчлэн өндөр технологийн эринд зэс, газрын ховор элементийн хэрэглээ ихсэж, ялангуяа зэсийн нийлүүлэлт эрэлтээ гүйцэхгүй байхаар байгаа ба энэхүү эрэлт хэрэгцээг хэрхэн нөхөх, үйлдвэрлэлд шаардлагатай эрчим хүчний хэрэглээг хангах, технологийн болоод хүний нөөцийн асуудлуудыг ярилцлаа.

Эх сурвалж: УУХҮЯ


УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар эрдэс баялгийн сайд нарын уулзалтад оролцлоо  
Үзсэн: 789 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй