Шууд Chart

Худалдан авах ажиллагааны Баруун бүсийн уулзалт болжээ

2014-08-21 11:40:53

 

Худалдан авах ажиллагааны Баруун бүсийн аймгуудын албан хаагчдын туршлага солилцох уулзалт энэ сарын 20-21-нд Ховд аймагт болж байна.

 

Уулзалтад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын /ХААГ/ дарга Д.Энхжаргал, Цахим худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Д.Лхамсүрэн нар мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэр Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны явц, хэрэгжүүлж буй туршлага, тулгамдаж буй асуудал, Төрийн худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод тогтолцоог бэхжүүлэх төслийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл солилцлоо. ХААГ-ын баруун бүсийн уулзалтад Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны албаны дарга нар оролцов.
 
Уулзалтад оролцогчид Ховд аймгийн Бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж, орон нутгийн телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож иргэдэд мэдээлэл хүргэлээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Худалдан авах ажиллагааны Баруун бүсийн уулзалт болжээ  
Үзсэн: 1691 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй