2022 онд 10-14 насны 26 хүүхэд жирэмсэлсэн бол 15-19 насны 2230 гаруй охид ураг тээжээ.
Үр хөндөлт хийлгэсэн тоон мэдээг харвал, 2022 онд 10-14 насны 41, 15-19 насны охидын 587 нь үр хөндүүлсэн байна.
Харин 10-14 насандаа ээж болсон охидын тоо 2022 онд 21, 15-19 насны хувьд 2370-д хүрсэн байна гэж Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээллээ.
Иймээс өсвөр насныхны нөхөн үржихүй, эрүүл мэндийн боловсролд анхаарах шаардлага тулгарч байгааг Комиссын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга н.Цэцгээ тодотголоо.
Энэ асуудалд одооноос онцгой анхаарахгүй бол нөхцөл байдал улам дордох хандлага байна гэж Хүний эрхийн үндэсний комиссоос өнөөдөр мэдээллээ.
Хүний эрхийн үндэсний комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг холбогдох саналын хамт жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан УИХ-д өргөн барьдаг.
Энэ удаагийн 23 дахь илтгэлд “Гэр бүлийн харилцаан дахь жендэр ба хүний эрхийн асуудал” сэдвийг тусгайлан тусгахаар ажиллаж байна.
Өсвөр насны охидын нөхөн үржихүй, эрүүл мэндийн боловсролд анхаарах шаардлага тулгарч байна | ||
Үзсэн: 2398 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.