
Японы Хирошима хотод үргэлжлэн орсон борооны улмаас хөрсний гулгалт үүсчээ. Киодо агентлагийн мэдээлснээр хөрсний гулгалтаас үүдсэн нурангид 39 хүн дарагдаж нас барсан байна. Мөн 10 орчим хүн сураггүй болжээ. Хүн амын суурьшил ихтэй дүүрэгт хөрсний гулгалт болсон учир хохирогчдын тоо цаашид өсч магадгүй тухай албаны эх сурвалж өгүүлсэн байна. Хирошима хотын дарга Кацуми Мацуй “Нүүлгэн шилжүүлэлт хийх тухай зааврыг хожимдож өгснөөр хохирол их гарлаа. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж учир байдлыг тодруулах болно” гэж ярьжээ.
Хирошима хотод хөрсний гулгалт үүсчээ | ||
Үзсэн: 1439 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.