Геронтологийн үндэсний төвийн захирал дур мэдэн зүрхний эхог 40, хэвлийн эхог 25, тархины судас харах үйлчилгээг 40 мянган төгрөгөөр тогтоосон байжээ.
Эдгээр үйлчилгээний төлбөрийг жишиг хэмжээ нь 15 мянган төгрөг. Гэтэл улсын эмнэлгийн удирдлагууд эрх бүхий этгээдээс баталсан төлбөрийн жишиг хэмжээг зөрчиж, үндэслэлгүй төлбөр тогтоосныг Авлигатай тэмцэх газраас хүчингүй болгуулжээ.
Түүнчлэн "Амгалан" амаржих газар, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв нь гавьяат эмч, доктор, зөвлөх эмчийн үзлэгийг 35, тэргүүлэх зэрэгтэй эмчийн үзлэг 25, цолгүй эмчийн үзлэг зөвлөгөөг 15 мянган төгрөг гэж ялгаатай тогтоосон үнийг хууль журамд нийцүүлж ажилласан байна.
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх Хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар н.Нарантуяагийн ярианд анхаарлаа хандуулъя.
Аливаа шийдвэр зөвхөн хуульд нийцсэн байх ёстой. Гэтэл төлбөр хураамжийг давхардуулан журамлах, төлбөрийн хэмжээг үндэслэлгүй нэмэх, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн үйлдэл хавтгайрсан нь тандалтаар ил болсон. Үүнээс шалтгаалж эмнэлгийн үйлчилгээ авдаг олон мянган иргэдэд чирэгдэл учирсан гэсэн үг. Тухайлбал, зүрх, бамбай, үе, тархины судасны допплерний төлбөрийг 15 мянган төгрөгөөр тогтоосон байдаг.
Гэтэл нэр бүхий төрийн өмчийн эмнэлгүүд уг үйлчилгээний төлбөрийг 25 мянган төгрөг болгож журамласан нь иргэдээс үндэслэлгүйгээр 10 мянган төгрөг авсан асуудал гарч ирсэн. Энэ тохиолдолд иргэд зөрүү төлбөрөө тухайн эрүүл мэндийн байгууллагаас нэхэмжлэх боломжтой гэж Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх Хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар н.Нарантуяа онцоллоо.
Улсын эмнэлгийн удирдлагууд төлбөрийн жишиг хэмжээг зөрчиж, үндэслэлгүй төлбөр тогтоосон байжээ | ||
Үзсэн: 1132 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.