Шууд Chart

Үндэсний “Чингис” харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөх төслийн санхүүжилтийн асуудал хөдөллөө

2024-03-07 15:58:15

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Себастиен Сүрүн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр, “Талес Алейна Спэйс” компанийн гүйцэтгэх захирал Херве Деррей тэргүүтэй төлөөлөгчдийг 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр тус тус хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНФУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеээр хийгдсэн ЦХХХЯ болон Талес Алейна Спэйс компани хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд үндэсний харилцаа холбооны “Чингис” хиймэл дагуул төслийн чиглэлээрх хамтын ажилланы явцын талаар санал солилцов.

Үндэсний “Чингис” хиймэл дагуул төслийн техникийн нөхцөл шаардлагыг тодорхойлж дууссан бөгөөд түүнд тулгуурласан санхүүжүүлэлтийн саналыг Францын талаас Монгол Улсад албан ёсоор танилцуулж, төслийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа тус компаний төлөөлөлөгч мэдэгдлээ.

Эх сурвалж: ЦХХХЯ


Үндэсний “Чингис” харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөх төслийн санхүүжилтийн асуудал хөдөллөө  
Үзсэн: 811 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-03-07 16:54
Hudlaa surjigneed l baih yum hyadad 10jiliin umnu tesla company d 12000 starling puujing 1 hyadad company zarj baisan tus buriig 50000 dollars gej sanaj ba uur America internet service company uud ter hemjeegeer zahialga ugdug gej baisan hyadad iin zasag 50000 puujing huurgunu buh internet ee unegui tsatsanagej ter company udirdlaga usa d tv subagaar yarij baisan shu

Бидэнтэй нэгдээрэй