Шууд Chart

БНЭУ Монгол Улсаас зэсийн баяжмал импортлох сонирхолтой байгаагаа илэрхийлжээ

2024-03-09 17:08:44

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Уул уурхайн яамны Нарийн бичгийн дарга В.Л.Кантха Раотай Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд Б.Уянга уулзлаа. 

Уулзалтаар БНЭУ-ын зэс хайлуулах үйлдвэрүүд нь зэсийн баяжмалын импортоос ихээхэн хамааралтайг онцолж, Монгол Улстай Засгийн газар хоорондын түвшинд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
 
Бүгд Найрамдах Энэтхэг Улс зэс хайлуулах үйлдвэрүүддээ зэсийн баяжмалын тогтвортой нийлүүлэлтийг хангахын тулд Монгол Улстай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаа нь хоёр орны эдийн засгийн харилцааг бэхжүүлэх боломжийг олгож байна гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ. 

БНЭУ Монгол Улсаас зэсийн баяжмал импортлох сонирхолтой байгаагаа илэрхийлжээ   
Үзсэн: 818 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй