Шууд Chart

Баруун Африкийн улс орнуудад зорчихгүй байхыг санууллаа

2014-08-21 13:33:53

Баруун Африкийн Сьерра-Леон, Либери, Нигери, Гвиней улсад Эбола цусархаг халууралт халдварт өвчин дэгдээд байгаа билээ.

Монгол Улсаас өвчний тархалт өндөр байгаа орны нэг болох  Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс руу нийт 12 иргэн зорчиж эх орондоо эргэн ирээд байна.

Эдгээр иргэнийг улсын хилээр шалган нэвтрүүлэхэд уг өвчнөөр халдварласан эсэх талаар ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй бөгөөд холбогдох байгууллагууд иргэдийн биеийн байдлыг үргэлжлүүлэн хянаж байна.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас халдварт өвчний тархац буурах хүртэл уг өвчин бүртгэгдсэн бүс нутгийн иргэдэд түр хугацаагаар виз олгохгүй байгаа болно.

Манай байгууллага улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган, нэвтрүүлэх чиг үүргийнхээ хүрээнд иргэд уг өвчин бүртгэгдсэн бүс нутаг, улсад зорчихоос зайлсхийж, холбогдох улсын иргэдийг урихгүй байхыг зөвлөж байна. 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Баруун Африкийн улс орнуудад зорчихгүй байхыг санууллаа  
Үзсэн: 1463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2014-08-21 14:18
Ymar atsaa hiih tiishee ywdag bnaa muu alnuud

Бидэнтэй нэгдээрэй