Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна.
Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт үерийн хамгаалалтын далан сэтэрч, айлууд усанд автаж болзошгүй тухай дуудлагаар Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж, 150 м газар шуудуу татаж, 126 м3 шороо асгаж даланг сэргээн, эрсдлээс сэргийлсэн байна.
Нийслэлд үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхүүдэд мэдэгдэх хуудас хүргэх, шилжин суурьших бүсийг тогтоож өгөх ажлыг зохион байгуулж байна.
Одоогоор Баянзүрх дүүргийн 150, Чингэлтэй дүүргийн 139, Сүхбаатар дүүргийн 40 айлд мэдэгдэл хүргүүлээд байгаа юм.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн 29, 33 дугаар хороонд голын ай сав дагуу суурьшсан нийт 260 гаруй өрх байгаагаас зөвшөөрөлгүй буусан 84, эрсдэлд өртөж болзошгүй 45 айл байна. Харин Чингэлтэй дүүрэгт эрсдэлтэй бүсэд 85 айл, халиа тошинд өртсөн 39 айл байгаагаас 35 айл өрхийн хашааг татуулсан. Мөн Сонгинохайрхан дүүрэгт гурван айлыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан байна.
Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар дулаарч, цас, мөс хайлан, халиа урсах нөхцөл бүрдээд байгаа тул шар усны үерт өртөж болзошгүй айл өрхүүд сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Шар усны үерт өртөж болзошгүй айл өрхүүдэд сэрэмжтэй байхыг анхааруулж байна | ||
Үзсэн: 670 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.